Big GEE – Найзууд

Амьдралд ирсэн шигээ бүгд буцна нүцгэнээр
Аавын хөвгүүдээс хэнтэй нь хэдийг үзсэн бэ
Ахиад олон жилийн арыг үзнэ үндсэндээ
Анд нөхөд гэдэг ашгаас илүү үнэ цэнтэй
Хэлэх үгийн жинг хэтрүүлэлгүй хамт инээнэ
Хэсэг зовох үед хэлүүлэлгүй гарч ирнэ
Хэдэн жилийн мөрийг эргэцүүлэн харж гэмээ нь
Хэсэг зуурын салхинд хийсээ нь үгүй найзууд минь

Бүх юм зуур түр энэ хорвоог таних гүүр
Онцолж тогтоож авсан нүүр хүний амьдралд чухал дүр
Нэгнээ гэдэг сэтгэл бүр улам олон залууст хүр
Салаа замаас арай өөр санаа нийлэн гаргах мөр
Тэртээх үеэс ямар байсан байгаагаараа
Бэрхшээл тулахад хуурамч хэд нь хаяад гарав
Цагийг нотолсон нөхдийн хүчээр тайван явна
Тайзан дээр минь тасраад унах найзтай байх сайхан юм аа
Хэл амаа билүүдсэн хэсэг гарууд чулуудсан
Хэрэгцээгүй хэдэн үгэнд унахгүй байх нуруутайсан
Буцах үйлийг мэдэх нь сайнаас өөрийг тарихгүй ээ
Миний найзыг миний дэргэд хэн ч муугаар ярихгүй ээ
Одоо харин бүр анзаарав алхахгүй бид энд ганцаараа
Том болцгоосон ухаан зарна тоглоомдоо даамыг нь гарав
Хүн байж чадсан учир хүн шиг хүмүүс намайг тойров
Хүргэх үгээ дайгаад найзуудруугаа дуугаар зорив

Амьдралд ирсэн шигээ бүгд буцна нүцгэнээр
Аавын хөвгүүдээс хэнтэй нь хэдийг үзсэн бэ
Ахиад олон жилийн арыг үзнэ үндсэндээ
Анд нөхөд гэдэг ашгаас илүү үнэ цэнтэй
Хэлэх үгийн жинг хэтрүүлэлгүй хамт инээнэ
Хэсэг зовох үед хэлүүлэлгүй гарч ирнэ
Хэдэн жилийн мөрийг эргэцүүлэн харж гэмээ нь
Хэсэг зуурын салхинд хийсээ нь үгүй найзууд минь

Нэгнээ мэднэ гэр орноо
Хэсэг байгаад хэд тойрноо
Бяцхан жаалууд хэлд орно
Биднийг түүхийг хэлж болно
Бэлэн энчээ гэрч болон
Мартсан мэдрэмж сэрж гол нь
Итгэл даасан үнэнч нөхдөөс
Урмын үгсийг хэлж олон
Тэр бүхэн намайг тэжээж тэгэх тусам улам хичээж
Бүгдээрээ цуглан бүчиж өөрсдийн түүхийг бичиж
Хамт гаргав зам жимээ харсан зүгрүүгээ чигээр
Харцаар нь нэгнээ мэднэ одоо бол амар жимэр
Бүгд аав эр хүн болсон хүчийг авч нэр хүнд олсон
Гудамжны цэргүүд байсан өрх тэргүүн болсон
Дурсах цаг бүтээсэн хамт дугтрахад дэм нэмэх анд
Дундуурыг дүүргэсэн замд дутууг нь нөхөцгөөнө бат
Хэсэг хугацааг тэсэлгүй
Мань чинь та нарт эс хэллүү?
Үнэн худлыг дэнслэв үү?
Хүн байж чадсан учир хүн шиг хүмүүс намайг тойров
Хүргэх үгээ дайгаад найзуудруугаа дуугаар зорив

Амьдралд ирсэн шигээ бүгд буцна нүцгэнээр
Аавын хөвгүүдээс хэнтэй нь хэдийг үзсэн бэ
Ахиад олон жилийн арыг үзнэ үндсэндээ
Анд нөхөд гэдэг ашгаас илүү үнэ цэнтэй
Хэлэх үгийн жинг хэтрүүлэлгүй хамт инээнэ
Хэсэг зовох үед хэлүүлэлгүй гарч ирнэ
Хэдэн жилийн мөрийг эргэцүүлэн харж гэмээ нь
Хэсэг зуурын салхинд хийсээ нь үгүй найзууд минь
Өчнөөн жилийн ард
Үнэнээрээ, үнэнчээрээ
Хүнээрээ байж
Намайг хурцалж
Намайг дэмжиж бас ойлгож ирсэн
Бүх найзууддаа энэ дууг зориуллаа
2025
PEACE OUT

Sign Up for Our Newsletter