Эвэр нумаа эвшээлгэн татах
Эрэлхэг Хүннү удамт баатрууд
Зэлмэ, Сүбэдэйн цэцэн ухаанаар
Зэллэн өссөн чөдөр цулбуур
Эзэн Чингисийн чулуунд сийлсэн
Эртний түүхтэй сур харваа
Ай даа мэргэн хайдаа хайдаа
Эрэлхэг Монголын сур харваа
Модун хааны дуут сумыг
Монгол наадмын тэнгэр исгэрүүлж
Махир нумяа эгшлэн дээгжээ
Буриад хөвүүн хурш мултлав аа
Буурал түүхтэй алтан зурайхай
Буриад зоны бахархал болсон
Ай даа мэргэн бараа бараа
Хөх Монголын цэц харваа
Эзэн Чингисийн чулуунд сийлсэн
Эртний түүхтэй сур харваа
Ай даа мэргэн уухай уухай
Их Монголын сур харваа
Энх төрийн баяр цэнгэл
Эрийн гурван наадмын манлай
Хамаг Монголын сүр хүчин
Хавт Хасарын удамт харваач
Эрхий мэргэний домгийг амилуулж
Эртний түүхийн үнэнийг батлав аа
Ай даа мэргэн уухай уухай
Их Монголын сур харваа
Эзэн Чингисийн чулуунд сийлсэн
Эртний түүхтэй сур харваа
Ай даа мэргэн уухай уухай
Их Монголын сур харваа
Ай даа мэргэн уухай уухай
Хамаг Монголын сур харваа