Mekh ZakhQ, Тамир Харгана – Морьтой

Морь ярина, морь унана, морь дуулна
Морьтой
Сур харвана, хөл хавирна, уг намирна
Морьтой
Хээр гарна, нар салхи үзсэн бор морьтой
Морьтой
Морьтой
Цаг барина, ажил ярина, айлаар орно
Морьтой
Гарид магнай, Тод магнай, Цэц магнай
Морьтой
Монгол хүний дотор эмээлтэй хазаартай морьтой
Морьтой
Хийморьтой

Гэдэгнэнэ годогноно, айргандаа халамцаж хошигноно
Урд өдрөө умалзана, уйлах хүүхдүүдийн хошного нь
Наадамлана, маргааш нь намар, хүргэн бэр хадамлана
Хүргэн хүү хүчтэй гэдгийг нь хадмын тал гадарлана
Хөрөнгөтөн танилууд минь хөрөнгөтөнтэйгөө л найзална (тийн)
Нисдэг бор морин дээр нь хүүхнүүд эмээлгүй зайдлана (тийн)
Хэний айраг исэж
Хэний охин өсөв энэ жил
Хэн нь жингээ барьж
Хэдэн наадам хэсэв энэ жил
Зүгээр зүгээр бүх юм зүгээр you shut up
Юу шаагаад байгаа юм бэ? гэж бодож байвал чи – shut up!
Хүндэт Мэххүү ах нь энчээ
Хүрээд ирлээ бас
Энэ жилийн бүх том тайзнаас
Допингтой рэпперүүдийг бүгдийг нь хас
Адуу шиг гүйсэн ардын армид 18-тай байхдаа
Наадмаар шагнасан цолыг нь аваагүйг он жавууд минь гайхдаг
Эмээ өвөө захиас хэлнэ
Улсынхаа тугнаас адис авна
Дэмий бодлууд надаас явна
Эхэлсэн ажилууд гараас гарна
Морь ярина, морь унана, морь дуулна
Морьтой
Сур харвана, хөл хавирна, туг намирна
Морьтой
Хээр гарна, нар салхи үзсэн бор морьтой
Морьтой
Цаг барина, ажил ярина, айлаар орно
Морьтой
Гарид магнай, Тод магнай, Цэц магнай
Морьтой
Монгол хүний дотор эмээлтэй хазаартай морьтой
Морьтой
Хийморьтой
Асар, гэрүүд талаар дүүрэн
Аргамаг хүлэгийн зүс хар хүрэн
Эрчлэн харвах сум нь мэргэн
Эртэй бөхчүүд мэх нь түргэн
Ерөөл Магтаал туульс хайлна
Үлгэр домгийн уул устай
Хур буулгасан үүлстэй
Хөх толботой үрстэй
Эргэх дөрвөн улиралтай
Эцэг дээдсийн нутагтай
Элгэн халуун сэтгэлтэй
Ивээж буусан онгодтой
Хавирга газрыг халцартал
Өвдөг газрыг өлтөртөл
Наадан цэнгэе уухай
Бие биеэлгээ бүжигтэй
Босоо хэвтээ бичигтэй
Мөнх хөх тэнгэрийн сүсэгтэй
Монгол дайчин хийморьтой
Морь ярина, морь унана, морь дуулна
Морьтой
Сур харвана, хөл хавирна, туг намирна
Морьтой
Хээр гарна, нар салхи үзсэн бор морьтой
Морьтой
Цаг барина, ажил ярина, айлаар орно
Морьтой
Гарид магнай, Тод магнай, Цэц магнай
Морьтой
Монгол хүний дотор эмээлтэй хазаартай морьтой
Морьтой
Хийморьтой

Sign Up for Our Newsletter