Энэрэл, Мөнхжин – Нартай кофе

Орхисон бөгжийг чинь зүүсэн энгэртээ
Одоо ч хэвээрээ яг чиний үнэртэй
Оройтох бүр цээжинд үнсээд тэвэрдэг
Одоо хаана байна, одоо хаана байна
Чи надаар өөрийгөө нээсэн, чи үүнийг хүссэн
Би чамд өөрийгөө гээсэн, инээгээд сэрсэн
Чи юунаас ч айх хэрэггүй, чамтай цуг байна гэж хэлсэн
Одоо хаана байна, одоо хаана байна

Би чамайг илээд сэрээдэг
Бид хоёр хутга сэрээ шиг
Дотор шатна плитка
Санах тоолонд зүснэ пиретик
Чамтай байсан бол би эрхлэх
Чамтай байсан бол би эрэлхэг
Гараад гүйхийг хүснэ эмнэлгээс
Яагаад гэдгийг хэлээд өг

Хамгийн үнэтэй нь, чи миний нэг нэг
Ханиад хүрсэн ч хүсвэл тэг тэг
Хариу хүлээнэ бичиж байна цэг цэг
Хайртай л юм бол хамтдаа амьдар эсвэл үх
Гэж хэлээд чи нүүрээ дарсан хаалганы зүг
Хийж чадахгүй ганцхан зүйл минь араас чинь гүйх
Тэсэж чадахааргүй их өдвөж байна чиний жаргаасан хүн
Би чамд хайртай, би чамд хайртай арилгаад өг

Орхисон бөгжийг чинь зүүсэн энгэртээ
Одоо ч хэвээрээ яг чиний үнэртэй
Оройтох бүр цээжинд үнсээд тэвэрдэг
Одоо хаана байна, одоо хаана байна
Чи надаар өөрийгөө нээсэн, чи үүнийг хүссэн
Би чамд өөрийгөө гээсэн, инээгээд сэрсэн
Чи юунаас ч айх хэрэггүй, чамтай цуг байна гэж хэлсэн
Одоо хаана байна, одоо хаана байна

Хүнийг алдахаасаа хэзээ ч битгий зүрхшээж бай
Гэж хэлдэг байснаа би одоо ч санадаггүй
Бид суухгүй, гэхдээ бид бас салахгүй
Хамт байж байж л бид бие биенээ санахгүй
Миний хайртай бүсгүй ертөнцийн зүг мэддэггүй
Түүнтэйгээ цуг байхын тулд би юу ч боддоггүй
Үргэлж санадаг болохоор очихдоо би уддаггүй
Надтай байхдаа тэр нүүрээ буддаггүй

Хайр дутахаар бүсгүй хүн аяндаа халамж үгүйлдэг
Эмэгтэй хүн энгийн үгүй тийм нь эсрэг үйлдэл хийнэ
Бусдыг шалтгаангүй хайрлабал эрсдэл үүрдэг л дээ
Гэвч бусдаас ирсэн хайраас миний сэтгэл үүдэлтэй
Чамайг дотроо төсөөлж явсан болохоос биш үнэндээ
Чиний дотроос төсөөлөөгүй нь алдааг үүсгэдэг
Мэдэхгүй энэ насаа дуустал амьдарч чадах үгүйгээ
Мэдэж байна би өгсөн хайраа дуустал амьдарч чадахгүйгээ

Чи надаар өөрийгөө нээсэн, чи үүнийг хүссэн
Би чамд өөрийгөө гээсэн, инээгээд сэрсэн
Чи юунаас ч айх хэрэггүй, чамтай цуг байна гэж хэлсэн
Одоо хаана байна, одоо хаана байна
Санах тоолонд зүснэ пиретик

Sign Up for Our Newsletter