Хэрээ мэдэж өдөөрэй хэрсүү зантай догшин залуу шүү
Учраа мэдэж өдөөрэй уур хилэн дүүрэн залуу шүү
Хэний ч санаанд оромгүй
Хэрсүү зантай догшин залуу шүү би
Үгээ мэдэж чалчаарай өөдөөс чинь үсчиж мэднэ шүү
Харцаа мэдэж хялалзаарай хацраас чинь хазаж мэднэ шүү
Хэний ч санаанд оромгүй
Хэрсүү зантай догшин залуу шүү
Өглөө болгон нойроо харамлаж сэрээд
Өдөржингөө нүүр минь үрчийж алхана
Үдэш болоход ходоод минь хоосон оргиж
Бүх зүйл хачин харагдана
Өглөө болгон нойроо харамлаж сэрээд
Өдөржингөө нүүр минь үрчийж алхана
Үдэш болоход ходоод минь хоосон оргиж
Бүх зүйл хачин харагдана
Уур хилэн минь багтахаа байж уушги минь савсаана
Уур хилэн үрчлээ болж царай минь хөгширч байна
Өглөө болгон нойроо харамлаж сэрээд
Өдөржингөө нүүр минь үрчийж алхана
Үдэш болоход ходоод минь хоосон оргиж
Бүх зүйл хачин харагдана
Өглөө болгон нойроо харамлаж сэрээд
Өдөржингөө нүүр минь үрчийж алхана
Үдэш болоход ходоод минь хоосон оргиж
Бүх зүйл хачин харагдана