Эрдэнэчимэг – Галбингаа киноны дуу

Сэмрээд л байдаг нь сэтгэл юм уу даа
Ивлэж дүүрдэг эмзэглэл ч юм уу даа
Зүүдлээд тэвэрсэн амин үр минь
Зүрхнээ аялдаг бүүвэй ч юм уу даа
Галбингаа цэнхэр тавилангийн тоос
Гангар шар нарны зовхинд тороо юм уу даа

Хайраас ургадаг нь энэрэл ч юм уу даа
Хагарч эмтрэх энэрхэн ч юм уу даа
Ангир бөмбүүл алаг үр минь
Айсуй жаргалын совин ч юм уу даа
Галбингаа цэнхэр тавилангийн тоос
Гангар шар нарны зовхинд тороо юм уу даа

Уйтгарт дасахгүй жаргал ч юм уу даа
Нулимас зохихгүй аньсага ч юм уу даа
Ухаарч туулдаг амьдрал гэнэ лээ
Энэрээд дүүрдэг тавилан ч юм уу даа
Галбингаа цэнхэр тавилангийн тоос
Гангар шар нарны зовхинд тороо юм уу даа

Галбингаа цэнхэр тавилангийн тоос
Гангар шар нарны зовхинд тороо юм уу даа
Гангар шар нарны зовхинд тороо юм уу даа

Sign Up for Our Newsletter