Татар – Нулимс дуссан хайр

Гэнэн цагаан сэтгэлээр хүний охиныг хайрлаад биe сэтгэлээрээ хохирлоо
Түүнд өгсөн хайр нь бараг новш гэдэг үгтэй тохирлоо
Тэр өөр хайртай хүнтэй, орхиод одсон ч гэсэн хайртай түүндээ
Хайртай хэвээрээ байсан сэтгэлийн гүндээ үүндээ
Хайраа бодоод шаналсан гэтэл харин охин нь баяныг налсан
Учраа түүнд хэлээгүй салсан охин бүр дараа
Хоёулаа салсан нь дээр, чи тэвчээрэй
Yүнийг ойлгоод сэтгэл зүрхээрээ
Чамтайгаа байхад сайхан байсан гэдгийгээ хэлсэн юм
Бас уучлаач гэж нэг үгийг түүний зүрхэнд сийлсэн юм
Yүнд итгэхийг хүсээгүй тэр өөрийн сэтгэлээ хуурсан
Бачуурсан хайраасаа болоод тэр бараг галзуурсан
Дандаа тэвчсэн учир нь түүний сэтгэлийг хайр нь эвдсэн
Маш их тэвчсэн энэ хайр сэтгэл охиноос зүрхэнд сэвтсэн
Юуны төлөө нар минь гээд л түүнийг хайрлан гүйв дээ
Ядаж ингэж төгсдөг нь юув дээ

Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил амьдралын хатуу ёс юм​
Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил амьдралын хатуу ёс юм​

Чамайг үгүйд зүрх сэтгэл минь эзгүйрээд хоосон
Нүд минь нулимсаар дүүрэн байсан намайг үл тоосон
Гашуун нулимсын эзэн болсон нүдээ чам руу эгцэлье
Чи намайг бүү зовоо хоёулаа одоо бүгдийг цэгцэлье
Би чамд хайртай байсан гэдгийг мэдэж байгаа чи минь намайг өршөө
Чамд ахиад ондоо бүсгүй олдоно шүү дээ өшөө
Чи бид хоёрын хайр сэтгэлийн замыг бурхан залсан
Чи бидний зам хоёр тийшээ ингэж салсан
Гэж сүрхий хэлсэн охины тэнэг үгс нь хойтон
Үдэш болохоор бодогдоод өглөөн нарнаар дэр нь нойтон
Нулимс дуслуулж хэлсэн охины үгс удах тусам яруусна
Yнэнч хайраа үнэ цэнэгүй зүйлд үрсэндээ харуусна
Уул нь залууг охин нь хайрлаач хэмээн гуйсан юм
Тэгсэн юм, хайраа надад хайраа надад хэмээн гомдол нэхсэн юм
Тэгвэл охин залуугаас намайг хайрласангүй гээд гомдол нэхжээ
Унаж тусаж явснаа мартаад өдрийн нар шиг сэхжээ

Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил, амьдралын хатуу ёс юм​
Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил, амьдралын хатуу ёс юм​

Чи бидний зам хоёр тийшээ ингээд салсан
Чи бид хоёрын хайр сэтгэлийн замыг бурхан залсан

Энгийн найз явсан түүнтэйгээ маш их эрт учирсан
Нандин хайрын халуун гал хайр сэтгэл нь хуучирсан
Учир нь түүнтэйгээ ханилан сууж амьдрах заяа дутлаа
Бурхан охины сэтгэлийг буцаана гэдэг аяа худлаа
Говийн зэргэлээг очоод харъя гэтэл холдоод оддог шүү дээ
Yүний ижлээр тэр хоёрын хайр ор үндэсгүй гэх үү дээ
Залуугаас болж тэдний амьдрал сүүдлээ гэж үү дээ
Yгүй дээ энэ бүхэн охины худлаа хайраас шүү дээ
Охины араас мэлмэрүүлэн өвдөглөн унаагүй
Гэлээ ч хайраа хэлсэн боловч тоогоогүй нь тун таагүй
Учир нь түүний хайртын хайр аль хэдийн хөрсөн
Аль хэдийн тэр хоёрын хайр өнгөрсөн
Түүнтэй хамтдаа байхдаа өөрсдийн хайрыг их юманд санасан
Намайг орхиод явахад санахын зовлонг эдэлж ханасан
Хамтдаа байхдаа хэлдэг байсан хайрын үгс мөнх үлдлээ
Ор тас март одоо бүгдийг тэвчих л үлдлээ

Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил амьдралын хатуу ёс юм
Амьдрал надад хагацал хайраа өгдөг нь ёс юм
Азгүйгээр салсан чи бид хоёр гэнэн хос юм
Амраг минь намайг уучил амьдралын хатуу ёс юм

Sign Up for Our Newsletter