Тэр хамгийн эхний удаа над руу хараад инээхдээ
Байгаагүй юм ийм гунигтай нүдтэй эмэгтэй
Болдогсон бол цаг хугацааг ганц удаа буцаахсан
Даанч тийм юм байхгүй тэр эргэж ирэхгүй ээ
Мэдэхгүй ээ яаж энэ бүхэн туйлдаа хүрснийг
Уйлдаа бүсгүй би дууг чинь хорихгүй ээ
Намайг март би ярихгүй
Бүү санаа зов би дахиж таарахгүй ээ
Хорвоогийн хоёр талд очсон ч хоёулаа нэгнээ санана хөөрхий
Чамайг жаргалтай байлгаж чадах юм бэ, надаас өөр хэн
Хамтдаа инээсэн хамтдаа уйлсан дурсамжиндаа төөрөх юм
Би чамгүйгээр амьд чадна амьдрахгүйгээр хагас зуун жил
Зүгээр амьдрахгүйгээр
Амьтай л байж чадна аа би чамгүйгээр
Хагас зуун жил
Би чамайг зөрөөд өнгөрсний дараа
Чамайг хөтлөөд зөрсөн хүнийг би хараана
Чиний надад өгсөн бүх новшийн бараан
Дурсамжуудаас салах гэж би яарна
Хэрвээ бид хэн хэнээ танихгүй хэвээр зөрсөн бол
Хэн хэн нь хүн хэвээрээ үлдэх байж дээ
Би чамайг мянга мартлаа гээд
Маргааш дахиад санана
Мартан санахын хооронд сургийг чинь хайж санана
Тэр хамгийн эхний удаа над руу хараад инээхдээ
Байгаагүй юм ийм гунигтай нүдтэй эмэгтэй
Болдогсон бол цаг хугацааг ганц удаа буцаахсан
Даанч тийм юм байхгүй тэр эргэж ирэхгүй ээ
Мэдэхгүй ээ яаж энэ бүхэн туйлдаа хүрснийг
Уйлдаа бүсгүй би дууг чинь хорихгүй ээ
Намайг март би ярихгүй
Бүү санаа зов би дахиж таарахгүй ээ
Хорвоогийн хоёр талд очсон ч хоёулаа нэгнээ санана хөөрхий
Чамайг жаргалтай байлгаж чадах юм бэ, надаас өөр хэн
Хамтдаа инээсэн хамтдаа уйлсан дурсамжиндаа төөрөх юм
Би чамгүйгээр амьд чадна амьдрахгүйгээр хагас зуун жил
Зүгээр амьдрахгүйгээр
Амьтай л байж чаднаа би чамгүйгээр
Хагас зуун жил
Би чамайг зөрөөд өнгөрсний дараа
Чамайг хөтлөөд зөрсөн хүнийг би хараана
Чиний надад өгсөн бүх новшийн бараан
Дурсамжуудаас салах гэж би яарна