Жавхлан – Буурал даргын нутаг

Мөнгөт цахир нь үүлэн дээрээ гоёсон
Мөрөн шиг торхилго нь нуурандаа золгосон
Шүдэн уул нь сүүн цацлаар мялаагдсан
Сүсэглэн хайрлах миний амин нутаг даа

Далай далай нуураар баян нутаг аа
Дагшин ариун уулаар баян нутаг аа
Даян алдартай мэргэдээр баян нутаг аа
Давст нутагтаа жаргал цалгисан түмэн минь

Буурал даргаа бурхан шиг дээдэлсэн
Буман сүргийнхээ буянд нь налайсан
Бяртай эрчүүд нь төрийн наадмаа магнайлсан
Буян хишгээ хайрлаж ивээсэн нутаг даа

Далай далай нуураар баян нутаг аа
Дагшин ариун уулаар баян нутаг аа
Даян даллагатай мэргэдээр баян нутаг аа
Давст нутагтаа жаргал цалгисан түмэн минь

Эрх багын минь сүүний үнэртэй нутаг аа
Энгэр дулаахан өвгөдийн буурьтай нутаг аа
Түүхийн салхинд алтан мөр нь зурайсан
Төвшин жаргалын ерөөл далласан нутаг даа

Далай далай нуураар баян нутаг аа
Дагшин ариун уулаар баян нутаг аа
Даян даллагатай мэргэдээр баян нутаг аа
Давст нутагтаа жаргал цалгисан түмэн минь

Sign Up for Our Newsletter