Олон жил өнгөрчээ хип хоп гэж гудманд гүйжээ
Золиос нэхнэ тэр нь бид хориотой жимс түүжээ
Улаанбаатар үнсэн саарал нүүмээр байна ээжээ
Утаан дундаа, унтаж байгаад дуусах уу хэлээч ээ
Өглөө болгон нутгийн хайрхан зүг рүү өргөнө цайны дээжээ
Өндөр тэнгэр өвгөд арыг даадаг тиймээс дэлдэнэ цээжээ
Нэг л өдөр нутаг буцна тэр нь яг хэзээ ч юм
Нэр дэвшиж төрийн хаалга татаад иргэдийг эцээж байна
Залуучуудаа муулаа шаана бор зүрхээрээ хичээж байна
Ихэнхи иргэд үмх махаар хүүхдүүдээ тэжээж байна
Аврал эрэн орилж байхад олигархууд гэдийж байна
Азанд л итгэж байна амьдрал сайхан гэж гүтгэж байна
Дүүрэн жаргалтай хүмүүс story хийнэ байж бай
Дүр эсгэсэн нэг хэсэг нь өөрийн үнэнгээсээ айж байна
Сиймхий ч гэсэн гэр минь сэтгэл өвдөөд үгээ дайж байна
Хар дарна дүүрэн манан дунд Монголчууд инээж байна
Бид нэг болохгүй бол бие биенийхээ дайсан
Энд нэг нэгээрээ дугараад тэд тоохоо байсан
Бид хэн гэдгээ ухах аваас гаваа тайлна
Тэдэнд итгэж болохгүй шүү молигодуулахаас зайлсхий
Энэ дуунууд биш ээ overthink
Үнэнгийн үнэр сэнк
Мөнгө хөөсөн цүнх баригч архичин намаа дагаад цэнгэ
Бороо суусан үдэш бээрэн зутрах эх орон минь тэнд
Борвио даган цус нь шүүрэх ботго нь үхсэн ингэ
Харь оронд хугас жаргаж өөрийн нутагт бүтэн жаргадаг
Даанч бараг хаан ч юм шиг лалрууд төрийг атгачиж
Өлөн гичийнүүд хувааж идэх гэж байна миний hood-ийг
Өвгөдийн минь амьтай эх орныг минь тооцно эзэнгүйд
Энэ чинь эзэнтэй, эзэн нь эртэй чадалтай
Эртнээсээ эцэгтэй, өвөгтэй богд эзэн Чингистэй
Шудрага ёсыг гишгэсээр байгаа болохоор мань чинь үглэсээр
Буун дуу шиг залуу нас Бухимдаж хийсэн mixtape
Тэвчсээр л байх юм уу гурван сая Чилүгэн
Тэнгэр заяат Монгол гэж бид зүгээр ч нэг хэлээгүй
Дэлхий ч биднийг дийлээгүй яагаад гэдэг утга нь нилээд гүн
Юм гэдэг эргэнэ галын эзэд сэргэнэ мэдээж юм
Мань чинь тийм ч ухаантай биш болохоор хийнэ хар ажил
Мань чинь энд сайхан ч нутаг минь гундуу хараал ид
Баранд орох завгүй бар өргөж холбож уяа шаана
Дуугаа шаана шөнийн 3-т ажил руугаа харанхуйгаар шаана
Харь оронд хугас жаргаж өөрийн нутагт бүтэн жаргадаг
Даанч бараг хаан ч юм шиг лалрууд төрийг атгачиж
Өлөн гичийнүүд хувааж идэх гэж байна миний hood-ийг
Өвгөдийн минь амьтай эх орныг минь тооцно эзэнгүйд
Энэ чинь эзэнтэй, эзэн нь эртэй чадалтай
Эртнээсээ эцэгтэй, өвөгтэй богд эзэн Чингистэй
Шудрага ёсыг гишгэсээр байгаа болохоор мань чинь үглэсээр
Намайг зогсоох зүйл нь үхэл байх
Тэр хүртэл Ундрах гүйх л байх
Тэвчсээр л байх юм уу гурван сая Чилүгэн
Тэнгэр заяат Монгол гэж бид зүгээр ч нэг хэлээгүй
Дэлхий ч биднийг дийлээгүй яагаад гэдэг утга нь нилээд гүн
Юм гэдэг эргэнэ галын эзэд сэргэнэ мэдээж юм