Монгол Улс мандан бадраг!
Эр хүний замын хүзүү урт би хувь заяандаа ноён
Энэхэн биеэ оюун санаа эрч хүчээрээ гоёно
Эрх мэдэл шунал атаа хорсол энэ нийгэмд хааяа
Энэрэл хайрыг алахыг харахаар эмзэг сэтгэл ёо ёо
Ирээдүй минь гоёо Арга билэг хоёр
Алдхан биенд минь оршин байхад алдахыг би үл тооёо
Новшийн зүйлсээ хаяад одоогоороо аялаад
Хайрыг түгээн явахад минь хан тэнгэрийн хаяа
Хараад би инээнэ өвөг дээдэс минь ивээнэ
Ахан дүүс минь түшин бүхнийг шинээр
Эхлэх хүч хайрлана мөнх хөх Тэнгэр минь
Итгэлийг минь тэтгэх эхийн халуун энгэр минь
Зовох жаргах хамаагүй ээ энэ л миний сонголт
Зоосны нүхээр хараагүй ээ залуу баян Монгол
Авахаа аваад ард үлдэх алтан дэлхийн амьдралд
Азаар төрсөн болохоор би өөрөө агуу хайр юм

Эрүүл саруул нарыг хараад байна
Тэргэл сарыг хараад хөөрөөд байна
Хүний санааг түрүүлж хараад байна
Гэрэл бүрийг түрүүлж бариад байна
Шороо шуураад дараа нь бороо орно
Шүхрээ бариад өөрөө бороонд норно
Өдөр бүхэн дандаа шинээр төрнө
Хором бүрийг шунаж өнгөрүүлнэ
Гэрэлтэй байлга ирээдүйгээ
Залуу насаа эдэлж гүйцээ
Хэлэх үгээ бүрэн гүйцээ
БИ ЗАЛУУ БАЯН МОНГОЛ
Эх дэлхийн минь хөрсөн дээр ирээдүйн эзэд нь тоглож байна
Үргэлжлэх түүхүүдээ харан зогсох эцэг эхчүүд бүгд жаргалтай
Нар жаргаж бүрэнхий болсон ч намуухан сайхан тайван байна
Хөөр баяраар дүүрэн хөтлөлцөн алхах хосууд жаргалтай
Амьдрал үргэлж энгийн байхдаа гэрэлтэй
Амьд бүхэн зөвхөн бидний хайранд тэтгэгдэнэ
Зовох жаргах хамаагүй ээ энэ л миний сонголт
Зоосны нүхээр хараагүй ээ залуу баян Монгол
Авахаа аваад ард үлдэх алтан дэлхийн амьдралд
Азаар төрсөн болохоор би өөрөө агуу хайр юм
Зовох жаргах хамаагүй ээ энэ л миний сонголт
Зоосны нүхээр хараагүй ээ залуу баян Монгол
Авахаа аваад ард үлдэх алтан дэлхийн амьдралд
Азаар төрсөн болохоор би өөрөө агуу хайр юм
Өдөр бүр инээнэ би бүх зүйлээр баян
Өнөөдөр бишээ би ирээдүйгээр баян
Мөнх хөх Тэнгэрийн онгод залуу баян
Монгол
Залуу нас эрх чөлөө гэр бүл миний сонголт
Алдахыг минь хүлээн анд найз нөхөд дайсан минь
Амжилт ойрхон байна тэвчээртэй байсан минь
Буруудаад байх юм байхгүй Чамтай хуруудаад байх юм байхгүй
Өнгө дагасан амьдрал нурсан гэдгийг гайхаад байх юм байхгүй
Шударгаар шаалаа дээшээ би дэвшинэ
Limited Edition Night Nation
Үү үглэнэ дуулна үргэлжлүүлнэ
Уучлаарай хааяа бас бүдэрдэгт нь
Баярлалаа намайгаа хүндэлдэгт нь
Чи хэн ч биш чиний нэр л үлдэнэ
Харанхуй гудамжинд гэрэл үлдэнэ

хайр юм