Чи миний өмдөн дээр гарсан толбоны шалтгаан
Чиний үгэнд орсон миний алдаа
Чамайг хайрласаар байгаад одоо намайг хардаа
Хардаад хэвлий рүү зоосон харандаа
Үүлэн хөшиг татарж бүтэн тусгалаа унагаагаад
Толбо бүр чинь ил гарна юу ч нуугаагүй чи надаас
Тэнгэр лүү авирна, хэрэв би нэвтэлбэл
Сар луу гэрлэн жим татна од мичид сүүн замаар
Сар луу хүрэх зам, алхах вэ хэр их хугацааг
Чам луу хүрэх зам шулуун ч гэсэн үүлний цаана
Сар луу хүрэх зам, зөвлөлтийн пуужингаар
Холдохгүй гэсэндээ үүрдийн шөнө дэлхийг чамтай тойрно
Бүлээн биеийн чинь дулааныг мэдрэн хүлээнэ
Шөнийн саран тусаж сэрүүн салхи үлээнэ