Magnet Brain – Долоон бурхан

Оройн дээд мандах
Огторгуйн долоон бурхад минь
Эгэл ардын зүрхэнд амар амгалан мөнх оршиг

Энэ насандаа тэд хэн байснаа мэдэн дахин сэргэ
Хүний нутгийн салхи халуурч л, бүлээрч л байна
Үүрэх тавиланг туулахдаа хорвоогийн өнгийг үзнэ
Үйлсийн төлөө гараа атгана
Нүдээ анихад нуурын ус цээжинд дүүрнэ
Үүрээ орхиод
Нисэх шувуу би
Үдэн үлдэх
Ээжийн харц…
Долоон бурхан оддын доор эгэлгүй хүслээ даатгана
Энэ л насны дуудлага минь энэрэл хайрын гүүр нь
Өөдөө харахад хурмаст тэнгэр
Цөхөрч, төөрөхөд өвгөдийн сургаал түшнэ
Үүрээ орхиод
Нисэх шувуу би
Үдэн үлдэх
Ээжийн харц…
Хаяа маналзан
Аяа зүрэх нь
Зүүдлэн хүлээж
Сэтгэлд сийгэх салхи
Хаяа маналзан
Аяа зүрэх нь
Зүүдлэн хүлээж
Сэтгэлд сийгэх салхи
Хаяа маналзан
Аяа зүрэх нь
Зүүдлэн хүлээж
Сэтгэлд сийгэх
Салхи

Sign Up for Our Newsletter