Би чамайг хааяа санадаг
Бусдаас нууцаар
Одоо ч амтагдана
Бидний нууц
Хайртай бол хайртай барьсандаа шаана
Хэлсэндээ байж хөрсөндөө бууна
Харин жинхэнэ төрх чинь арьсныхаа цаана
Авсандаа ч орохдоо чи хэн байснаа нууна
Чи бол дулаахан цас
Чихрээ чамд өгөөд өөрөө долоосон цаас
Чиний л дэргэд байвал бүх юм болох юм шиг
Санагддаг байлаа нохойн баас нойлын цаас
Чи минийх биш байж
Зүгээр миний ээлж байв
Би дугаар номер тэд байж
Миний ус агаар чи байв
Хайлаас модны хатсан навчис
Даарсан над дээр унасан юм байлгүй
Халуу дүүгсэн хайрын харцаар
Хамгийн түрүүнд над руу хараач
Хатаж гандсан сэтгэлийг минь
Хаяж битгий гуниглуулаач
Харах нүдний жаргал минь чи
Хамгийн түрүүнд над дээр ирээч
Чи минь x8
Догдолсон болохоор
Долоодог шагналтай
Тоглосон тоглоом бүр
Дараа нь том шанаатай
Эрт урьд бичсэн шүлгэн захианд
Дэргэд чинь байхдаа би даарлаа дахиад
Тэгсэн ч би чам руу яарлаа яагаад
Яагаад яагаад яг одоо яагаад
Шуналтай байжээ би шуурган дунд
Шалбарахаа мэдсэн хайрган дайнд
Шалаар нэг асгарсан шалдан бодол
Явмаар байсан чамд шалтаг олдсон
Ус хүртэл өмхийрдөг
Ухаан бол ойлгомжтой
Ухаанаа алдталаа хайрласан
Чиний оросын маамуу Карлсон
Хайлаас модны хатсан навчис
Даарсан над дээр унасан юм байлгүй
Халуу дүүгсэн хайрын харцаар
Хамгийн түрүүнд над руу хараач
Хатаж гандсан сэтгэлийг минь
Хаяж битгий гуниглуулаач
Харах нүдний жаргал минь чи
Хамгийн түрүүнд над дээр ирээч
Чи минь