Mxrningstar – Итгэл үнэмшил

Агаарын урсгалд
Амьсгалаа чагнаад
Амар амгалан
Анир үгүй тайван
Өвдөлтөө түр мартаад
Өнгөрснөө нэг санаад
Өөрөөсөө өөр хүнгүй
Ганцаардал таалагдана

Итгэл үнэмшлээ
Сэтгэлдээ үлдээгээд
Тэнгис далайгаас
Тэнгэрийн уудамд
Салхи хүлэглэнэ

Үнэн худлын дунд
Хүсэл шуналаа дараад
Үхэл амьдралд
Үүрд бус оршмой

Итгэл үнэмшлээ
Сэтгэлдээ үлдээгээд
Тэнгис далайгаас
Тэнгэрийн уудамд
Салхи хүлэглэнэ

Sign Up for Our Newsletter