Миний морь хээр, морин хуур дээр түймэр тавина ой хээр
Халтар манан хөөрөгтэйгөө Supreme доор нь low Air
Миний амьдрал, тэдний амжилт хүрэхийг хүсдэг хөвгүүд ойр ир
Би үхвэл зөвхөн хурднаас болно, яг л Виктор Цой мэт
(Yeah) I’m feeling like Ice Top Kobe, араншин төрөлх ориг нь
Охидууд намайг өндөр болохоор хүрэх гэж морь шиг цоргино
Намайг хөгжим тавихад хүмүүс цуглана хотоор доргино
Миний хүмүүс хүрээнд ороход цөстэй хөвүүн ч поргино
Хээр алаг морьтойгоо хээгүйхэн давхина аа гэж
Холын газрыг чиг товчлоод, товчлоод байна
Хээр алаг, хээр алаг морьтой
Тээр холыг, тээр холыг ч туулна
Ghetto тэр Хип Хопын гудмаас нь
Дээр байдаг ноёдууд шиг амьдарна
Цаг ирээд байна, цуг гарсан бүгдийг нь чирээд байна
Мань өөрөө дуугүй даруу ч миний амжилт дэндүү чимээтэй
Замаа би товчилно Henny-гээр
Хэн ч бишээс мань чинь хэн нэгэн
Намайг тэд унахыг хүлээнэ, тэдэнд зориулна 50 Cent “Many Men”
Яг тулбал бүгд л манекен, юу ч хийж тэд чадахгүй паникенд
Мань чинь бол унаагаар гангарна
Бусад нь бол fuck off, зүгээр л anything
Хээр алаг морьтойгоо хээгүйхэн давхина аа гэж
Сарын газрыг чиг товчлоод, товчлоод байна
Хонгор морьтойгоо хоршууланхан давхина аа гэж
Холын газрыг чиг товчлоод, товчлоод байна
Цохилт ирэхэд take homie, цаг нь ирсэн make money
Цахилгаан шиг цахина алсад, хөгшөөн миний day coming
Бусад нь дуурайна A copy, миний унаа Maybach шиг
Хоногийн газрыг цагт нь туулдаг, хосолно ванлий Хип Хоп shit
Хамаа би нэгд орохгүй ч чамайг гүйцнэ нээх торохгүй
Үргэлж чиний дээр зогсоно ямар ч новшийн networth-гүй ч
Сүнсээ би өгнө унаанд, өндөр даваанд тунаанд
Бурхан хүртэл шунаад, морин дэлэнд schumacher yeah!
Шилийн сайн эрсийн өлгий нутгаас авч унасан хурдан мориороо
Талын зүлгийг тэгшилж, шүлгийн ярууг уншиж
Хүлгийн сайныг унаж, гөлгийн гаруудын атаархал дунд
Нутгийн бүсгүйтэй цэнгэж явлаа хөгшөөн
(Хээр алаг морьтойгоо хээгүйхэн давхина аа гэж)
(Сарын газрыг чиг товчлоод, товчлоод байна)
(Хонгор морьтойгоо хоршууланхан давхина аа гэж)
(Холын газрыг чиг товчлоод, товчлоод байна)
(Хөе!)