Банзрагч – Ганцхан уулзаад тэврүүлэхсэн

Сайхан аавыгаа санаад асгартал уйлдаг даа
Саахалтын цаанаас хүлээж удаан зогсдог доо
Эзэнгүй үлдсэн дээлийг нь нөмрөөд суухаар тайвшрах юм
Элст манхны үзүүрээс алхаад ирдэг ч болоосой

Аавдаа зэмлүүлсэн дуу нар сэтгэл уясгаад болохгүй нь ээ
Ахиад ганцхан уулзвал хүү чинь таныгаа тэвэрмээр байна

Хайртай аавыгаа дурсаад нулимсаа арчдаг даа
Хачин ихээр санаашран нэрийг нь дууддаг даа
Эвхээд орхисон бүсийг нь дэрлээд унтахаар уужрах юм
Ээжийн минь цайг уухаар эргээд ирдэг ч болоосой

Аавдаа зэмлүүлсэн дүү нар сэтгэл уясгаад болохгүй нь ээ
Ахиад ганцхан уулзвал хүү чинь таныгаа тэвэрмээр байна

Зүүдэлгүй тэнгэрийн уудам дахь оддын чуулганаас
Зүүдэнд хүүдээ ирнэ гэж манаж хонодог доо
Нутгийн буурал хөгшчүүл адилхан харагдаад сэмрэх юм
Нуруутай явсан аав минь тосоод ирдэг ч болоосой

Аавдаа зэмлүүлсэн дүү нар сэтгэл уясгаад болохгүй нь ээ
Ахиад ганцхан уулзвал хүү чинь таныгаа тэвэрмээр байна

Sign Up for Our Newsletter