The Compass – Тойрог

Маргааш чамд эргэж ирэхгүй
Энэ бүхнийг өнөөдөртөө үлдээ
Гуниг нүдэнд дүүрэн байвч
Мандах наран чам руу инээнэ

Зун болдоггүй бол
Цасыг чи санахгүй
Зүгээр л жаргаад байвал
Жаргалыг бид мэдрэхгүй
Өдөр хоног энэ хооронд
Ээлжлэн ээлжилсээр байна

Өчигдөртөө очиж чадахгүй
Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ
Сэтгэл хөндүүрхэн байвч
Сүүдэр гэрэл ээлжилдгээрээ

Зун болдоггүй бол
Цасыг чи санахгүй
Зүгээр л жаргаад байвал
жаргалыг бид мэдрэхгүй
Өдөр хоног энэ хооронд
Ээлжлэн ээлжилсээр байна

Бараан үүлнээс бороо орж
Дараа нь наран мандаж тэнгэр цэлмээд
Үзэсгэслэнт цэцэгс ургана
Бараан үүлнээс бороо орж
Дараа нь наран мандаж тэнгэр цэлмээд
Үзэсгэслэнт цэцэгс ургана
Бараан үүлнээс бороо орж
Дараа нь наран мандаж тэнгэр цэлмээд
Үзэсгэслэнт цэцэгс ургана

Sign Up for Our Newsletter