Чиний хэлсэн тэр сүүлчийн хэдэн үгс чинь
Одоо ч миний зүрхэнд хадаатай
Энэ бүхнийг хаа хүрэхийг мэдэхгүй ч
Ганцхан чамайг гэсээр байсан
Харин чи юуны төлөө худал хуурмаг
Энэ амьдралыг тоглоом мэт эхлүүлсэн юм бэ
Хэрвээ чи ганцхан хичээсэн бол
Бүгдийг өөрчлөх боломж бидэнд байсан
Хэрвээ чамд ганцхан үнэн байсан бол
Бүхнийг уучилж чадах байсан
Тэр амлаж байна хамгийн сүүлийн удаа энэ
Алдмааргүй байна чи бол цорын ганцхан гэнэ
Энэ амлалтыг чи олон удаа өгсөн
Тэр бүгд бас л сүүлийнх байсан биз дээ
Энэ хугацаанд чиний хийсэн үйлдэл
Бүхэн бидний төлөө байгаагүй
Гэсэн ч би чамайг үргэлж уучилсан
Одоо намайг өөртөө дахиад бүү итгүүлээч
Хэрвээ би дахиад уучилсан бол
Энэ бүхэн үргэлж давтагдах байсан
Хэрвээ би дахиад итгэсэн бол
Энэ хэвээр үлдэх байсан
Тэр амлаж байна хамгийн сүүлийн удаа энэ
Алдмааргүй байна чи бол цорын ганцхан гэнэ
Энэ амлалтыг чи олон удаа өгсөн
Тэр бүгд бас л сүүлийнх байсан биз дээ
Цаг хугацаа өнгөрч би олон хүнтэй учирсан
Хамгийн сайн нь байсан бас адаг нь ч надад таарсан
Урсах нулимстай сүүлийн амлалт өгсөн ч
Уучилж чадах сэтгэл надад үлдсэнгүй
Тэр амлаж байна хамгийн сүүлийн удаа энэ
Алдмааргүй байна чи бол цорын ганцхан гэнэ
Энэ амлалтыг чи олон удаа өгсөн
Тэр бүгд бас л сүүлийнх байсан биз дээ
Чамайг бодон би хүнгүй гудамжаар алхана
Чамд зориулсан цаг мөч бүхнээ дурсана
Чиний хэлсэн тэр сүүлчийн хэдэн үгс чинь
Одоо ч миний зүрхэнд хадаатай