MVCHI – Limitless

Хараагүй зүйлд итгэх хүсэл үгүй
Чиний төсөөлөөгүй зүйлийг үзүүлэх үү
Чимээ анир үгүй хотын шөнө хүнгүй
Хурдны зүү харин 100 давж лимит үгүй

Хараагүй зүйлд итгэх хүсэл үгүй
Чиний төсөөлөөгүй зүйлийг үзүүлэх үү
Чимээ анир үгүй хотын шөнө хүнгүй
Хурдны зүү харин 100 давж лимит үгүй

Ус шиг урсах цагийг
Мөс шиг хөлдөөж ажилла
Гал шиг залуу насны
Цас шиг цагаан сэтгэл
Ашиг л харсан хүнээс
Харшил хөдлөн холдоно
Хар шил зүүдэг миний
Ар шил хүзүү хөнгөн

Садаа бартаа байдаг амьдрал зам 2 бол ижилхэн
Сааруулж үзээгүй миний хурд бүгдэн дээр нь ижилхэн
Сайхан сэтгэл, хүний итгэл миний дотор тэмцэлдэнэ
Эргээд харахад харин хийсэн бүхэн бодолтой минь эвцэлдэнэ

Үүнийг мэдэрч байна
Сэтгэл одоо хөнгөрж байна
Цээжинд уралдах хүчээ би дуу болгон урлаж байна
Хурдны зам дээр хурдалж байна
Уулын оргил хүртэл жийнэ
Өөрийн доторх хүндээ өдөр болгон илүү итгэж байна

Хараагүй зүйлд итгэх хүсэл үгүй
Чиний төсөөлөөгүй зүйлийг үзүүлэх үү
Чимээ анир үгүй хотын шөнө хүнгүй
Хурдны зүү харин 100 давж лимит үгүй

Хараагүй зүйлд итгэх хүсэл үгүй
Чиний төсөөлөөгүй зүйлийг үзүүлэх үү
Чимээ анир үгүй хотын шөнө хүнгүй
Хурдны зүү харин 100 давж лимит үгүй

Чамд саад болж байгаа зүйл зөвхөн чи чи
Чи алдааг бусдаас хайхаа боль яг би чи
Өөрийн хүссэн бүхнээ зөвхөн дотор бодолдоо бичье
Өнгөрсөн одоогүй өөртөө худал ярьж чадаагүй

Өвдөлт бүхэн минь намайг илүү дээр болгох шиг
Урд зурайх холын уулыг надад ойрхон болгох шиг
Аз жаргал ойртох шиг
Амтанд нь уусах шиг
Ахиад дахиад дээшээ өсөөд байдаг доллар шиг

Гэртээ ирсэн ч би дотогш ормооргүй
Ярих зүйл зөндөө ч хэнтэй ч ярьмааргүй
Сэтгэл хааяа хүндэрч ганцаар суух өдрүүд бий
Гэсэн ч одоо бүх зүйл арай өөрөөр эргэж байна

Үүнийг мэдэрч байна
Сэтгэл одоо хөнгөрч байна
Цээжинд уралдах хүчээ би дуу болгон урлаж байна
Хурдны зам дээр хурдалж байна
Уулын оргил хүртэл жийнэ
Өөрийн доторх хүндээ өдөр болгон илүү итгэж байна

Хараагүй зүйлд итгэх хүсэл үгүй
Чиний төсөөлөөгүй зүйлийг үзүүлэх үү
Чимээ анир үгүй хотын шөнө хүнгүй
Хурдны зүү харин 100 давж лимит үгүй

Гүү тэгээд хурд нэмээд хүрч болох цэг олон
Хүн болгон өөр зүйлийг хүсч болно
Гэвч гол нь зөвийг сэтгэлдээ үгийг бодож хэрэглэ дээ
Шантрах үеүд олон байсан ч даваад гараад ир л дээ

Гүү тэгээд хурд нэмээд хүрч болох цэг олон
Хүн болгон өөр зүйлийг хүсч болно
Гэвч гол нь зөвийг сэтгэлдээ үгийг бодож хэрэглэ дээ
Шантрах үеүд олон байсан ч даваад гараад ир л дээ

Sign Up for Our Newsletter