Cili, Bodikhuu – Think Outside The Box

Хайрцагнаасаа гадуур сэтгэ, өөртөө итгэ
Санаануудаа бүгдийг нь нэгтгэ, тэгээд нэмдэг
Өөрийн юмаа өөрөө мэдэг, бурмаар тэтгэ
Чиний инээд хамгийн шилдэг, мань чинь хэлдэг
Багууд нийлээд зүлэг орооно, дээшээ нисдэг
Ноён нуруу суулт байхгүй, зовлонг тэсдэг
Хотын төв хороо цэрэг, хүрээ тэлдэг
Зан сайтай, загас ихтэй, битүү сэлдэг
Мань чинь олдог, мөнгө төгрөг тоолдог
Хэлбэр хөөсөн банди нарыг татаж унаад шоолдог
Дэвтэй pussy голдог, эхнэрээ л би ноолдог
Болох юмнууд болдог, мөнгө сүнсийг нь сордог
Хүний хүүгийн зорьсон зорилго бүгд биелнэ
Хайрцагнаасаа гадуур сэтгэ, битгий тэнэглэ
Байр машин хүний амьдралд байдаг хэрэглээ
Сайхан хүүхэн, сарын цалин чамд жижигдэнэ

Миний хамууд түгээлт хийгээд гүйгээд л байна өө
Broke гарууд худлаа шаагаад гүйгээд л байна өө
Айлын маамуу намайг муулаад гүйгээд л байна өө
Харин мань чинь энчээ мөөгөө түүгээд л байна өө
Миний хамууд түгээлт хийгээд гүйгээд л байна өө
Broke гарууд худлаа шаагаад гүйгээд л байна өө
Айлын маамуу намайг муулаад гүйгээд л байна өө
Харин мань чинь энчээ мөөгөө түүгээд л байна өө

Dope beat bodikhuu
Your shit is not good
Чиний эцэг хэн байх нь надад падгүй
Хэн нь хэн болохыг хэн нь ч хээээ ч заахгүй
Хулхи гинж, гүүчий лүүвий стиль чинь шаадаггүй
Нүдээ нээгээд битүү trip энэ бол зүгээр хайрцаг
Чамд олдох минут секунд, nutella-тай зайрмаг
Гэр бүл, найз нөхөд 7 сарын Сайханы айраг
Хаашаа ч харсан боломж, залуу минь чи жоохон тайвшир

Хэний охин өсөж вэ?
Хэний айраг сайхан исэж вэ?
Хэний хүний мөс нь гэсэж вэ?
Хэн нь хэнийг дэвсээд нисчихэв?
Хэн нь хэнийг бавчихав?
Хэн нь начин цолоо батлав?
Хэний гууль нь цухуйж малтав?
Алив чи чинь хэний тал вэ?
Хэн нь хэдийг алдав?
Хэн нь зүлэг ногоо таслав?
Хэн нь хэнээс яагаад салав?
Хэн нь нүд нь уйлаад хавдав?
Хэн нь хойшоо суугаад налав?
Хэн нь мөнгийг дээрээ залав?
Хэн нь зүгээр ялаа алав?
Ганц амьдрах амьдрал

Миний хамууд түгээлт хийгээд гүйгээд л байна өө
broke гарууд худлаа шаагаад гүйгээд л байна өө
айлын маамуу намайг муулаад гүйгээд л байна өө
харин мань чинь энчээ мөөгөө түүгээд л байна өө

Sign Up for Our Newsletter