The Royal Headaches – Чи үргэлж

Саргүй шөнөөс сайхныг олж харъюу гэвэл
Саатан суугаад чамайгаа ширтэхэд л болох бус уу
Үүлгүй тэнгэрээс бороог үгүйльюү гэвэл
Үнсэлтээр чинь дутсан өдрүүдээ дурсахад л болох бус уу
Яавал цаг хугацаа чи зогсох вэ
Ямархан богино хувь тавилангийн
Яг хаана нь бид нуугдах вэ

Тэр гэхийн завдалгүй тэнгэрт мандсан нар чи юу гэлтэй
Тээж ирсэн уйтгар бүрийг минь үргээх шиг гэрэлтэнэ
Чи үргэлж
Тэр гэхийн аргагүй тийм л нандин хайр энэ үү гэлтэй
Гээж үлдээсэн хором бүрийн тоогоор энхрийлэх сэн
Энсэх сэн

Гойд учралыг дахин хүсьюү гэвэл
Хойд насандаа ч чамтайгаа учрахад болох бус уу
Эгнэшгүй эгшиг ярууг сонсъюу гэвэл
Эргэлзээгүй зөвхөн чамайгаа дуулахад л болох бус уу
Цаг хугацааг зогсоож би чадахгүй нь
Чамтайгаа хамт байж даанч ханахгүй нь
Үүрд гэж хэлээч
Чи үргэлж

Тэр гэхийн завдалгүй тэнгэрт мандсан нар чи юу гэлтэй
Тээж ирсэн уйтгар бүрийг минь үргээх шиг гэрэлтэнэ
Чи үргэлж
Тэр гэхийн аргагүй тийм л нандин хайр энэ үү гэлтэй
Гээж үлдээсэн хором бүрийн тоогоор энхрийлэх сэн
Энсэх сэн

Гойд учралыг дахин хүс юу гэвэл
Хойд насандаа ч чамтайгаа учрахад болох бус уу

Sign Up for Our Newsletter