The Compass – Холд

Анир чимээгүйн дунд чи бид 2 нисээд
Алчууранд чинь хүрэх гэтэл алсарч хийсээд
Дэргэд чинь яаж
Байгаагаа би мэдэхгүй
Гэхдээ би яаж
Чамд хүрэхээ огт ойлгохгүй байна
Эргээд ирээч
Эндээ үлдээч
Энэ бүх зүйлээс холдъё

Урсах огторгуйд мянга мянган одод түгээд
Урдаас чи харна яг л энэ гэрэл мэтээр
Уг нь чи энд
Байх ёсгүйг би сайн мэднэ
Учир нь нэг л
Сонин мэдрэмж төрөөд байна гэж..
Зүүдлээд сэрлээ
Зүүд байж үнэндээ
Зүүрмэглээд өнгөрөх төдийд

Өрөөнд салхи шиг орж ирчихээд
Өөдөөс харж инээгээд
Өөр юу ч хэлэхгүй
Намайг зүүдэндээ үлдээчхээд
Нэг ч эргэж харахгүй
Нэрийг минь ч санахгүй

Өрөөнд салхи шиг орж ирчихээд
Өөдөөс харж инээгээд
Өөр юу ч хэлэхгүй
Намайг зүүдэндээ үлдээчхээд
Нэг ч эргэж харахгүй
Нэрийг минь ч санахгүй

Анир чимээгүйн дунд чи бид 2 нисээд
Алчууранд чинь хүрэх гэтэл алсарч хийсээд

Sign Up for Our Newsletter