Doid – Манай хэд

Mанай хэд гоё дуулдаг үнэн
Aмжилтад хүрнэ
Халтууранд гүйнэ
Сайхан харагддаг үнэн
Заримдаа бурууг үйлдэнэ
Адилхан амьдрах гээд үзнэ
USA-д төрсөн бол шүтээн
Mанай хэдэд зөвхөн бид л байна шүү дээ

Урлаг гэж яг юув
Ганц хариулт байдаггүй
Тренд дагахаа болих уу
Урсгал бүрт нь сэлүүрдээд үзэх үү
Урлаг Mонголд хөгжихийн төлөө тэдэнд урлагийн бүтээл өгөх үү
Сонсох дуртай зүйл, ая, үг
материаллаг хэлбэр биш тэгэх үү!

Соён гэгээрүүлэх хүмүүс ганган харагдах биш
Уг нь нийгмийг чиглүүлэх, дунд нь саaгах биш
Олны танил болгон ямар сайн хүн байдаг биш
Олон дагагчидтай гээд тэр ухамсартай хүн биш
Ганц л амьдaрна гэдэг тэнэг шаа гэсэн үг биш
Үзэл бодлоо хамгаал, доромжлуулаад суух биш
Нийтийн дуулаад Номер 1 үү!
Hip Hop бол зохиол биш, мэдлэг хөдөлмөр
Gang Gang шивээстэй чи биш

Буруу зүг рүү татаад байвал май шүү
Цагдаа хүчин, аав ээж нь чамайг эрж хайна шүү
Ямар ч юманд баланс хэтэрвэл хэцүү шүү
Боловсролыг шүтье, мөнгө төгрөг сонин биш шүү
Би би би би
Hip Hop-д хайж байна жинхэнэ Алуурчинг
Бүгд энд ална тална гэхээр гайхаж байна
Тэд хэлдэг номер нэг, оргил дээр нь байна
Mиний мэдэхээр тэнд
Kendrick Lamar сууж л байна

Тэдний гинж нь алт бол Mонголд боломж байна
Улс төр, урлаг шалаар биш шалбааганд байна
Олны хайрыг хүртвэл үйлдлээ анхаарах ухамсар
Бидэнд хэрэгтэй хэлдэг биш хүн бүр үүнийг хийж дадах
Үнэ цэнийг цаг хугацаа харуулна
Та нар биш
Жаргал хажууд чинь, Амүэе-ын influencer-т биш
Hip Hop бол амьдрах урлаг болохоос хувцас биш
Би Hip Hop-ын хоосон зай
Эд нар шиг топ од биш

Нийгэм өөрөө болдоггүй үүнийгээ мэдэх үү
Та нарын үг, үйлдэл чинь зөрж нийлдэггүй
Хүний хүнийг хүндлэх сэтгэл бидэнд байдаггүй
Бэлгийн боловсрол нь жоохон биш нэлээн хайнгадуу

Ганган харагдах гээд ядарч байна уу
Гоо сайхан, салон гээд цалин урсаж байна уу
Архи, бэлэн хоолд ходоод хямарч байна уу
Гаднах яах вэ 5-н цул чинь эрүүл үү
Mөнгөтэйн ч өвчнөөр явдаг юм байна лээ тэрийг мэдсэн үү

Mанай хэд гоё дуулдаг үнэн
Aмжилтад хүрнэ
Халтууранд гүйнэ
Сайхан харагддаг үнэн
Заримдаа бурууг үйлдэнэ
Адилхан амьдрах гээд үзнэ
USA-д төрсөн бол шүтээн
Mанай хэдэд зөвхөн бид л байна шүү дээ

Хүнийг хайрлах сэтгэлээ мөнгөнд шаана
Идээний дээд нь гээд хөнтрөөд шаана
Хүүхдэд сөгддөггүй нэр хүндээ өнгөлөөд шаана
Хүний үнэр байхгүй мөс нь хайлаад шаана
Бүгдийн проблем ижил байхад эгодоод шаана
Бусдыг ашиглаж байж онгироод шаана
Ямар нэгэн юмны Ноён гээд цоллоод шаана
Бүгд л ялгаварладаг байж нэгнээ онцлоод шаана

Та нар уг нь сайн гэхдээ нийлдэггүй
Дэлхий уг нь байна, даанч өлгийнөөсөө гардаггүй
Tэгээд одоо яах вэ, гарсан нэгнээ дэмжээд үзэх үү

Sign Up for Our Newsletter