Сураг тасраад удсан хонгор бүсгүйн араас
Суусар салхинд сундалж эрлийн жолоо тавилаа
Онгон хүлгийн туурай аяны уртад улдаж
Он жилийн уртад магнайн үрчлээ сүүдэртлээ
Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ
Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ
Хүлээлээ чамайг хүлээлээ би
Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ
Сэтгэл сэмрээн уясан хонгор бүсгүйн араас
Сэмжин үүлс сундалж эрлийн холд сульдлаа
Гал хар үсэнд мөнгөн зоргодос зүүгдэж
Гэрэлт наран жаргааж он жилүүд урслаа
Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ
Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ
Хүлээлээ чамайг хүлээлээ би
Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ
Хээр талын цэцэг жил жилээр хагдарч
Хэмнэл зөрсөн амьдрал хором хормоор өтөллөө
Хэнхдэг цээжинд хурсан хайрын бороо хатаж
Хэц дагасан горхи шиг наран дагаж ууршлаа
Хүрэн уулсаа хүүшлүүлэн хүлээлээ
Хүрэн зүрхээ эгшүүлэн хүлээлээ
Хүлээлээ чамайг хүлээлээ би
Хүсэл сэтгэлээ уймруулан хүлээлээ