Жаргах шаргал нарны доор
Жаахан чи харуулдаа юу
Хаалганы цаана хонин сүрэг хуйларч
Хамаг бие чамгүйгээр уймарна аа
Тэнгэрийн хаяа руу
Тэмээн жин уртаар цувлаа даа
Энгэрийн ганц улиас шиг
Энд чамайг би санан хүлээсээр
Харвах вий, хайрласан ганц хүслийн од нь чи
Сүүдрээс, зүүднээс харамласан
Түүх болгон эхлэлдээ сайхан байдаггүй шүү дээ
Зөв хүнээ олбол чи намайг үлдээ
Зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ
Сүг болтлоо чамаар би өвчилж билээ
Чөтгөр шиг чамд би шүглэж билээ
Зүүд юм бол намайг чи битгий сэрээ
Зөв хүнээ олбол чи намайг үлдээ
Зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ yeah
Аргагүй амрагийн хайр сэтгэлийг
Аймаг сумаар дийлэхгүй гэдэг шүлэг бий
Чамайг үлдээгээч гэж залбирна, шүтлэггүй ч
Тийм ээ, шүтлэггүй ч еэ ээе
Одоо намайг энд ганц тайвшруулах зүйл бол
Чиний сүүлийн хайр үнсэлт, чиний дэргэд байх хүсэл
Чинээлэг зүйл, байр, үзэлт аль нь байсан ч сонин биш байна
Чиний л хажууд байх хүсэл еэ
Чиний л хажууд байх хүсэл еэ
(Ерөөсөө зугтъя ..)
Би хүсээгүй ч чамайг энд хэчнээн ч их уйлуулж
Хэтэрхий азтай байв, ингэж их хайрлуулж
Өөрийгөө татаж байна одоо би аль болох чамаас
Хуурын утас уйлахад өвдөж
Хоорын хоолой зангирч сөгдөж
Туурын мал мэт тасарч үлдэхэд
Нуурын хөвөө цалгиж гадаа
Дараа төрөлдөө л хамтдаа байцгаая
Дахиад ганц гэвч сүүлийн удаа
Харвах вий, хайрласан ганц хүслийн од нь чи
Сүүдрээс, зүүднээс
Харамласан