Ээе, Харахад зүс минь Монгол
Хамаагүй хатгахад цус минь Монгол
Хатгалдвал халихад сүнс минь Монгол
Хамт явах ахан дүүс минь Монгол
Хүлэглэх халиун зүс минь Монгол
Хүрэлцвэл огших цөс минь Монгол
Үзэлцвэл тогших яс минь Монгол
Нутаг ус минь, ёс минь, цус минь Монгол
Бид Монгол, Чингис хаан шиг
Бид уувал найр бүр бараг даншиг
Бидний айраг цэгээ тан шиг
Манай айл бүр хүрээ зах шиг
Надад онгод тэнгэр хаачихыг минь заана
Сонголт өгсөн ч дахиад би Монгол гэж шаана
Монгол бүсгүй энд бол арыг минь даана
Тоонот still хип хоп, хип хопын тооно
Би Монгол, мэдээж цустай, цөстэй
Хуурамч худ лаларт бол ёстой өстэй
Бид эрхийг биш, бэрхийг давж л өсдөг
Брэндээс илүүтэй дээл хувцас өмсдөг
Үлэмжийн Чанар, Морин Хуураа бид тээнэ
Найман зууны туршид хүч нь буураагүй ген
Дүүргүүдийг дамжин би байшингууд book хийнэ
Нүүдэлчин соёл минь хувираагүй л байна
Доор юм, доор юм
Тэнгэр заяат биднээс доор юм
Дайрна, найр хийнэ
Ширээн дээр айраг, цагаан юм, бор юм
Тэд boring boring, сэдэвгүй нөхдүүдээс ялгарна, sorry
Сэргэнэ, мандана, эргэнэ
Хээрээр гэр хийж, хэцээр ор хийнэ
Үл намжих энэ түүх чинь хээрийн салхинд дайгдаж байг
Үл тасрах холбоос минь хуурын эгшигт ховсдож байг
Одоо үг дайж байна
Цэрэглэн хөдөлвөл бүгд дайчин
Үр, удам угсаа, бид Цогт Тайжийн
Баруун, зүүн Монгол биш, цугтаа нэг
(Ээе), Түүхэнд маниус олон задарч, ахин дахин тарсан ч
Дэлхий дахинд дахин түгэх цаг нь ирсэн байна
Түрүүлж гараад давхин давхин, бусад нь барианд орсон ч
Одоо маниуст тахим өгөх цаг нь ирсэн байна
Хойморт нь сандайлна, надад өг дээж
Хийморьтой айлын хүү ална, мэдээж
Нэг үндэс угсаатан олон гэлээ ч
Төв халх Монголыг бол голомт гэдэг