Ариунаа, Mxrningstar – Чамтай бас чамгүй

Тэвэр дүүрэн цэцэг өгч
Сэтгэл гаргах сайхан байдаг ч,
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү
Алтан бэлзэг өгвөл
Авах зүүх амархан ч
Амласан үгтэй чинь
Алдарч гээгдэж бас болох уу даа

Хол байх гэж чадна
Ойр байх гэж ядна
Гэнэт чи асавч
Гэрэлгүйтэж зовно оо
Ус тэгэхэд дусна
Уруул бас хатна
Тул болж сэлээд
Тусыг бүр эс олно

Гэрэл гэнэт асна
Гэвч чи үл тусна
Тул болж чи сэлнэ ээ
Тусыг эс олно

Хүсэл бүхнийг биелүүлж
Хүсээгүйг нь тулган хийх нь
Хэтрэх байлгүй
Хундага харших хэмнэл уйтгар зайлуулж мэлтийж суух нь
Олон байлгүй

Чамайг харах бүрийд
Сэтгэл бие минь сөгдөвч
Чин журмын үггүй бол
Сайхан бүхэн багадах биш үү

Хол байх гэж чадна
Ойр байх гэж ядна
Гэнэт чи асавч
Гэрэлгүйтэж зовно оо
Ус тэгэхэд дусна
Уруул бас хатна
Тул болж сэлээд
Тусыг бүр эс олно

Гэрэл гэнэт асна
Гэвч чи үл тусна
Тул болж чи сэлнэ ээ
Тусыг эс олно

Sign Up for Our Newsletter