ThunderZ – Холын холоос

Холын холоос
Хүүгээ хүлээсэн
Голын хайртай
Ижий минь суугаа даа

Сайхан ижий минь хүлээж л суугаа
Цайгаа чанаад тэнд бүлээцүүлж суугаа
Таныхаа өвөр дээр хөлөө жийж суусан
Танхил нас минь тэртээд өглөө шиг санагдана
Тамхи сороод үлээж л байх даа
Түмэн бодлоор тархиа элээж л байгаа
Баярын ширээ торт мэдээж бүгд байсан ч
Хажууд чинь байхгүй санаа чилээж л байгаа

Тас харанхуйн дунд төөрөх бүрдээ таныг дуудна
Гурван үсэгтэй нэр чинь л намайг аварна
Хорвоог хэсэвч гэрт чинь ороод амарна
Архинд орсон ч тэвчин намайг хайрлах
Ахин төрсөн ч би үр чинь л болоод төрнө өө

Холын холоос
Хүүгээ хүлээсэн
Голын хайртай
Ижий минь суугаа даа
Саруул талаасаа
Салхи нь хүргээсэй
Сайхан нутагтаа
Хүлээж л суугаа даа

Хүү нь бодлоо л доо
Хүн болоод би хэр их алдаа хийв
Хичнээнийг нь цайруулж
Хэдийг нь ардаа хийв

Сургуульд сайн сураагүйг алдаа гэх үү
Суран бүс дутуудсаныг минь алдаа гэх үү
Үгнээс чинь зөрж
Үдшийн бүрий болтол тэнэж
Үүрээр үнэртүүлэн ороход үүрэглэн суухыг чинь харсан сан

Эцгийн орон зайг нөхөх гэж хичээснийг чинь
Эмээ бид 2 л мэдэх хэдий ч
Эрүүл төрүүлээд өгсөн байтал
Эмнэлэгт очсон хүүгийн чинь алдаа

Эхнэр болох байсан охинг явуулсан алдаа юу
Их нэр олох гэж улайрсан минь алдаа юу
Эргээд бодоход би зөндөө л буруу юм хийсэн
Эр хүн болсон хойно эмэгтэйчүүдийг ч гомдоосон гэвч
Энэ бүгдийн аль нь ч тийм том алдаа биш
Ээж дээрээ тамхи үнэртүүлж орсон минь л алдаа

Холын холоос
Хүүгээ хүлээсэн
Голын хайртай
Ижий минь суугаа даа
Саруул талаасаа
Салхи нь хүргээсэй
Сайхан нутагтаа
Хүлээж л суугаа даа

Sign Up for Our Newsletter