ThunderZ – Мандан бадраг

Миний монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Дөрвөд захчин баяд өөлд
Халх аймгууд буриадууд
Хабул хаан, Охин бархаг
Ханддорж ван Хатанбаатар
Чингүнжав Амарсанаа
Галаа манасан Галдан бошигт
Миний Монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Алтан ургийн хөвгүүд
Амиа зольсон өвгүүд
Чандун даваанаас тарвагатай хүртэл
Алтан овоо дархадын хотгор
Бурхадын нутаг Бурхан Халдун
Хүрээ хиагтаас бүрээ дугарав

Би монгол дээл монгол улс
Монгол гэх бүх зүйлийг ямагт энд дээдлэнэ
Улсын хил дархан байг
Уул усаа нэг бүрийг нь нэг бүрийг нь цээжлэнэ
Нацагдорж Бямбын Ринчен
Хэл соёлоо хайрлахыг тэд надад заасан
Доллар биш монгол мөнгө төгрөг минь дансанд
Эцэг минь 3 жилийн хилд алба хаасан
Миний нутгийг надад үлдээ жонон, gee
Монгол хип хоп муу байх байсан Чойномгүй
Монгол хүнээ муулаад п*сда хойно нь гүй
Хоёр хөлтэй чоно нь чи
Их үйлийг дагаад л их зүйл золиос
Зүрхгүй банди нар бол эрт үед ч олиостой
Тэр үед бидний дээр манж амбан ноёлоостой
Одоогоор Завхан аймаг Улиастай
Цусаа урсгаж олсон тусгаар тогтнол
Дээшээ мандуул
Улсаа муулвал угсаа гаралтай нь
Хамтад нь дээш нь мордуул
Эх хэл бол дархлаа
Хэрэв чи мартлаа бол харьд орж уусна
Зүрхэн тушаа төрийн дуулал
Мөргөе Мөрдорж асан

Миний Монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Дөрвөд захчин баяд өөлд
Халх аймгууд буриадууд
Хабул хаан, Охин Бархад
Ханддорж ван Хатанбаатар
Чингүнжав Амарсанаа
Галаа манасан Галдан бошигт
Миний Монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Алтан ургийн хөвгүүд
Амиа зольсон өвгүүд
Чандун даваанаас тарвагатай хүртэл
Алтан овоо дархадын хотгор
Бурхадын нутаг бурхан халдун
Хүрээ хиагтаас бүрээ дугарав

Чиний миний Монгол улс минь
Шинийн нэгний нар шиг мандаг
Gen-z мэн зи хамаа байхгүй
Нэг нэгэндээ хүн шиг хандаг
Уулаа усаа тахин шүтнэ ээ
Сэтгэл дотроо сүүтэй хадаг
Би бол Монгол эр хүн
Жинхэнэ баялгийг бүтээж чадна
Хүн чулуу ч уйлсан хүнд хэцүүг туулсан
Цус нь бүрэн хатаж амжаагүй орон
Ойрадгүй Монгол бол Энхманлайгүй Харанга
Эзэнгүй хөрөнгө Дамчаагүй эх орон
Бага хаадын хагарал баруун зүүн монгол мэт
Нэг нэгнээ still үзэн ядсаар
Эвт шаазгай буга барина эр хүн чинь туг ч барина
Гэдэг үгийн утгыг санацгаа
Эрх чөлөө гэж юу вэ? Ренчиний Чойном
Эр зориг бол Санжаасүрэнгийн Зориг
Эх орон өөрөө Дамдины Сүхбаатар
Энэ бие минь ердөө тэдний сүүдэр
Газар шороо гэвэл Чин ван Ханддорж
Нутаг усаа хэмээн сайн ноён хамтарч
Амарсанаа босоход Чингүнжав өндийж
Амартайван эх орныг бидэнд үлдээв

Миний монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Дөрвөд захчин баяд өөлд
Халх аймгууд буриадууд
Хабул хаан, Охин Бархад
Ханддорж ван Хатанбаатар
Чингүнжав Амарсанаа
Галаа манасан Галдан бошигт
Миний Монгол улс минь үүрд
Мандан бадраг нар мэт өөд
Алтан ургийн хөвгүүд
Амиа зольсон өвгүүд
Чандун даваанаас тарвагатай хүртэл
Алтан овоо дархадын хотгор
Бурхадын нутаг бурхан халдун
Хүрээ хиагтаас бүрээ дугарав

Sign Up for Our Newsletter