Янаг жаргалыг хүсэж би
Ядам хуруунд чинь бөгж зүүгээгүй ч
Ялдам саран ч гялбам цацран гялалзаад
Ялгуун хайраа чамд өгсөн
Энгүйхэн гэрэлтэх хайрын минь туяан доор
Ихэмсэгхэн гэрэлтэж алхаарай
Цантсан одод шиг сэтгэлд минь сүүмэлзэх
Цагаан дурлалын минь дагина нь чи шүү
Цаг цагийн цасанд дарагдах амьдралын хаялаганд
Ширхэг бүрт нь шингэж чамайгаа хайрлана аа
Эгшиглэн дуурсах дуу минь чимээсэй залуу насыг чинь
Намайг сануулсаар хайрласаар хайрт минь
Тэр нэгэн өдрийг би чинь дурсан санан харуусан сууна
Тэргэл сарны доор гав ганцаар алхаж явна
Би үүнийг хүсээгүй, би үүнийг хүсээгүй ээ
Би ердөө ингэж явахыг хүсээгүй ээ
Би чамдаа хайртай байсан юм шүү, хүсэл минь үнэн шүү
Үлгэрийн юм шиг жаргалдаа ташуурахдаа
Нулимсандаа живэхгүй гэсэндээ
Зүрхэндээ сэтгэлээ тээсээр мэгшинэ
Гэмшин уйлав дуулав харамсав
Чамайг дурсан би ганцаардав
Цантсан одод шиг сэтгэлд минь сүүмэлзэх
Цагаан дурлалын минь дагина нь чи шүү
Цаг цагийн цасанд дарагдах амьдралын хаялаганд
Ширхэг бүрт нь шингэж чамайгаа хайрлана аа
Эгшиглэн дуурсах дуу минь чимээсэй залуу насыг чинь
Намайг сануулсаар хайрласаар хайрт минь
Одод орчлон түгэн тэртээд алсран цацраад
Орь зүрх минь ганцхан чиний тухай бодох юм
Цаг цаг урсгалд бүдгэрч мартагдаагүй учрал
Дурлал хүсэл сэтгэлд уянга хөглөх хайрын дуулал
Нулимс урсан дусал бүхэн нь хүсэн зүрх минь мэгшинэ
Гэрэл гэгээ дурлал хайраа хүсэн уйлан дуулна
Хөврөн урсан алсран холдох цаг хугацааг би дурсана