Хөх бөгсийг атгахаар төрсөн хөх толботой
Хүннү, шаньюй, түрэг бас торгууд
Биднийг түүх холбодог
Хүссэн үйлээ хийгээд би мөнгө
Хүссэн үйлээ хийгээд би мөнх
Мэдээж би халдашгүй
Харж явдаг дээрээ бол догшин мөнх тэнгэртэй
Далай болно оо энэ дусал та нар жаахан хүлээ
Хааны дээд алтан судар гүйцэлдүүлсэн үйлээ
Халуун галын бурхан
Манай тулганд мөнхөд бүжнэ
Хөндий талаар нисэх
Хуурын хөгжим зүрхэнд хүрчээ
Зүг зүг бүрийн хүндүүд жүрхин овог
Зүүн зүүн гар минь чанга яг л Галдан авга
Миний хүсэл мөнхийн алдарт хүрэх
Мөнх тэнгэр blu алтан ураг
Чонон дах бэлэглэнэ яг л би Жамуха
Бусдых нь хөгжим дээр хүмүүс бүгд мануухай
Ах нар минь даруухан шүлэг минь яруухан
Намайг байхгүй бол урлаг чинь маруухан
Есөн цагаан хүсэл нь биелэг
Одоо цаг бол үнэтэй бэлэг
Тийм гэсэн бол тийм хийнэ гэсэн бол хийнэ
Заавал зориг цээжинд бэлэн
Gimme gimme love өгөөд ав
Work hard get the money everybody өрөө дар
Everybody raise the bar
Make your mother father proud
Тэнгэр заяа in the mark
Be better be a go-getter boy
Миний нутгийн хөх тэнгэр
Мөнх мандах шаргал наран
Дов толгод уудам хөндий
Дөрвөн зүг найман зовхис
Алтай хангайн сүрлэг уулс
Ар монголын эзэнт гүрэн
Монгол гэдэг нэрийн дор
Мөнх мандсан үнэн түүх
Тэдний shit-үүд нь чийртэй
Мань чинь туранхай ч шийртэй
Main event-ээр ирдэг
Бодсон бүхэн минь биелдэг
Би тэр дээр хүйтэн байна бээрдэг
Миний сэтгэл цас мөс яг л цэвдэг
Клипээ хийсэн байшиндаа сэрдэг
Дайсандаа ч сайн хандах цаг үе ирдэг
Түрэмгий түрэмгий level-д минь хүрэмгүй
Өрөвдөх хэрэггүй энэ салбар бол дүрэмгүй
Нүүрээрээ cash хийнэ угаасаа нүүрэмгий
Өв соёл бүрэн бий дайчдын үр нь би
Уулгалан довтолно дайнд
Долоо хэмжихгүй мань шууд огтлоно байнга
Тийм ээ өлсгөлөн байна үнэндээ цатгалан байвч
Үзэлцвэл цус улаан цутгалан bang
Сэр сэр бүгд сэр
Унтаж ханалаа одоо бүгд сэр
Энэ сэдвээр ярьдагууд нь мэр сэр
Би үүнийг хийнэ ээ эрх мэдлээрээ биш сүнсээрээ
Айвал бүү хий хийвэл бүү ай
Энэ бүхэн нэгэнт эхэлсэн жаахан тайван бай
Яая даа байз энэ олон мэдлэггүй бандиудыг
Нэг юм хийвэл тэдний хэл амны бай
Устаж дуусъя гэвэл тарж бутар
Бүдэрч унавал босоод гурав дугтар
Үр хойчид үлдэх бидний нутаг
Мөнх оршин тогтног бүү устаг
Хөх толбот бүгдээрээ сэрцгээе
Хүн болгон хамаагүй гэцгээнэ
Энэ тамын тогоондоо тэс гэнэ
Тэднийг тэнгэр угаасаа гэсгээнэ
Ариун цагаан сүүнийхээ
Дээжийг дээд мөнх тэнгэртээ
Ураг төрлийн бүхий л онгод
Уул усны бүх эзэндээ
Ариун цагаан сүүнийхээ
Дээжийг дээд мөнх тэнгэртээ
Ураг төрлийн бүхий л онгод
Уул усны бүх эзэндээ