Ургах нарнаар уралдаж
Хотын хэмнэлд холилдож
Утаа манан дунд үймэрсэн иргэд гал алдаж
Эрх мэдлээр тулалдаж
Гудамж хүйтэн сааралтаж
Хөл алдаж
Дэмий хоосон шаагилдаж шавьж өт хорхой шамбааралдаж
Гадаадад гарч харлана орилно сэтгэц хоёр туйлаар дарлана
Маргаашдаа найдаж өнөөдрөө дэнчин тавьж аргална
Дээшээ нэгнээ хорлоно, үл үзэгдэх олсоор торлоно
Тэвчих тусам улам чангарна доошоо шигдэнэ модон жорлонд
Хажуу айл өрөндөө живж
Үерийн ус ялгадсаар хөвж
Хар усаар угжина
Ломбарданд хуримынх нь бөгж
Нийгэм гэдэг тайзан дээр жүжиг үргэлжилсээр
Хөшигний ард нуугдсан үнэнийг дуугуй шивнэсээр
Ер нь дээрээсээ ч гэлтгүй
Доороосоо ч мань хэд хэдийнээ
Ялзарч эхэлсэн тиймээс нэгнээ хавцлаас жийнэ ээ
Бид ялгаагүй хүн
Гэж хэлээд л ам тагладаг
Том жижиггүй хоноцын харцаар харна
Бүх асуудал дээр
Ер нь дээрээсээ ч гэлтгүй
Доороосоо ч мань хэд хэдийнээ
Ялзарч эхэлсэн тиймээс нэгнээ хавцлаас жийнэ ээ
Бид ялгаагүй хүн
Гэж хэлээд л ам тагладаг
Том жижиггүй хоноцын харцаар харна
Бүх асуудал дээр
Улаанбаатрын утаа шиг зузаан асуудал бидний хоолойг боодог
Халуун чулуунд хавчигдаж амьдаараа боодог
Баян нь зарц хайна
Ядуу нь гарц хайна
Амаа дарцгаа
Тогтолцоогоо харцгаа
Залуусдаа зайгаа тавьцгаа
Амьдрал жижиг харагдана үнэтэй төмөр хөлөгний чинь цонхоор
Хүний чанарыг танина дээрээс доош унахаар
Үнэнээ хэлвэл сул тал
Худал үгийг давтаад л
Хагас үнэн хагас худлын хооронд
Бидний бодит амьдрал
Төгс болно гэж хүлээсээр цаг хугацааг булшлана
Бүх боломжууд хойшилно
Цаашлана, наашлана
Амьдрал өөрөө савалгаатай доошлоно дээшлэнэ
Алдсан л бол алдана биз харамсахгүй аашилна
Ер нь дээрээсээ ч гэлтгүй
Доороосоо ч мань хэд хэдийнээ
Ялзарч эхэлсэн тиймээс нэгнээ хавцлаас жийнэ ээ
Бид ялгаагүй хүн
Гэж хэлээд л ам тагладаг
Том жижиггүй хоноцын харцаар харна
Бүх асуудал дээр
Ер нь дээрээсээ ч гэлтгүй
Доороосоо ч мань хэд хэдийнээ
Ялзарч эхэлсэн тиймээс нэгнээ хавцлаас жийнэ ээ
Бид ялгаагүй хүн
Гэж хэлээд л ам тагладаг
Том жижиггүй хоноцын харцаар харна
Бүх асуудал дээр
Дээшлэх нэгнээ дэмждэггүй
Бас дээр нь хохирогч сэтгэл зүйтэй
Үг дааж чаддаггүй залуучуудтай
Талцаж жийлцэх хөгшчүүдтэй
Амархан баяжих мөрөөдөлтэй
Ажил хийдэггүй ядуучуудтай
Одоо бид яана даа
Бүдэрч унах нь замдаа