Ая Я. Нямсайхан Үг Ж. Ишгэнхүү
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцгийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Уяхан сэтгэлийн халуун ивээлээр намайг баясгаж
Ураг төрлийн ариун хэлхээн чандмань болсон
Ухаан бодлын болор тунгалаг хайраараа ивээсэн
Уужим хорвоогийн наран доор үрээ бүүвэйлсэн
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий
Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ амсаад
Эргэж олдохгүй нэгэн амьдралаа үрдээ заяасан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Энэрэлт сайхан ээжээрээ хэзээ ч бахархана
Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий