Ариунаа – Хайраар урлан бүтээв

Миний охины зурсан зурган дээр
Аав ажлаа хийж, ээж нь толидож байна
Агаа нь тоглож, анай нь дуу дуулаж байна
Бяцхан дүү нь тайван нойрсож байна
Бас тэр өөрөө зургаа зурж байна
Бас тэр өөрөө инээж байна
Зураг болгонд наран мандаастай
Зураас бүхэнд мөрөөдөл шингээстэй
Харандаа будаг бийрээр биш
Сэтгэлээрээ зүрхээрээ хайраараа тэд урлан бүтээдэг ээ

Миний хүүгийн зурсан зурган дээр
Морь давхиж модод найгаж байна
Монгол хүн сансарт нисэж байна
Бяцхан дүү нь тайван нойрсож байна
Бас тэр өөрөө зургаа зурж байна
Бас тэр өөрөө инээж байна
Зураг болгонд наран мандаастай
Зураас бүхэнд мөрөөдөл шингээстэй
Харандаа будаг бийрээр биш
Сэтгэлээрээ зүрхээрээ хайраараа тэд урлан бүтээдэг ээ

Хүүхдүүдийн зурсан зурган дээр
Манай дэлхий улам гоёхон байна
Цэнхэр номин голууд урсаж байна
Цэцэг навч өөдөө дэлгэрч байна
Бяцхан амьтад бүгдээрээ жаргалтай
Бас тэр өөрөө зургаа зурж байна
Зураг болгонд наран мандаастай
Зураас бүхэнд мөрөөдөл шингээстэй
Харандаа будаг бийрээр биш
Сэтгэлээрээ зүрхээрээ хайраараа тэд урлан бүтээдэг ээ

Sign Up for Our Newsletter