Чи хичнээн хол байсан ч хайр нь okay
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээнэ
Намайг явахад чи юу ч мэдээгүй, хэлэхийг би хүсээгүй
Цас бороо аль нь ч орсон би okay
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсаар
Би одоо ч асаана
Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okay энэ бүхний цаана
Хайр нь okay, хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Хурдны зам дээр сэтгэл минь хөврөнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь өнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээнэ,
Чамтай хамт үлдээнэ
Үүрд хамт байна гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлсэнээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүрч уралдахыг мэдэж байна
Би эндээс явж байна
Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okay энэ бүхний цаана
Хайр нь okay, хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ
Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй
12 дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмтэрч зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод
Би явж байна
Харин цаг минь 12-г заана
Шөнө дундын хагацалд, бодлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацалд дургүй
Бүх юм okay энэ бүхний цаана
Хайр нь okay, хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуй
Би маргаашийг цоо ширтэнэ