Хаачив даа үүрийн наран
Хар дарсан зүүднээсээ орой бүр сэрнэ
хажуудаа байлгаж чадаагүй
Хүйтэн орон дээр чамайг бодож сэрүүн
Сэтгэл хөндүүр
Ганцхан чи дутуу хоосон мэдрэмж
Тэглээ гээд чамайг сэтгэлээсээ
Тавьж явуулж би чадахгүй
Харагдахгүй
Сонсогдохгүй энэ үнэн
Хамт байгаа мэт хажууд үнэр чинь үнэртэнэ
Би ганцаар унтах үед
Чи надад харагдах юм
Бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэх үү
Чи ганцаар унтах үед
Би чамайг санах юм
Бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэх үү
Яачихав даа ойлгож чадаагүй
Хаяад явна гэж би даанч бодоогүй
Ухааруулна
ухаангүй явдлууд
Утсан дээрх зургийг чинь харж би тайтаграна
Манан дундуур
Эргэж харалгүй явсан чи минь
Аргадаж араас чинь гуйхгүйгээр аз жаргал чамд хүсье
Харамсахгүй
Харамлахгүй
Хадгалж явсан дурсамжаа өөртөө үлдээх үү
Би ганцаар унтах үед
Чи надад харагдах юм
Бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэх үү
Чи ганцаар унтах үед
Би чамайг санах юм
Бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэх үү
Хаачив даа үүрийн наран
Хар дарсан зүүднээсээ орой бүр сэрнэ