Madness – Дурсамж бүсгүй

Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй
Хайрлуулахсан гээд чадаагүй
Гэгээхэн зүүд рүү хөтөлсөн
Ариухан гоо бүсгүй

Намайг шатаах илч илгээсэн
Чамайг харамсан үгүйлнэ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй

Болорхон жүнзийг харшуулаад
Хайраар дүүрэн чиний хурим
Согтох эрхгүй миний сэтгэл
Солиорсон дурлал унтарсан

Намайг шатаах илч илгээсэн
Чамайг харамсан үгүйлнээ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй

Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй
Хайрлуулахсан гээд чадаагүй

Сэтгэл зүрхийг минь амилуулсан
Сэрүүн цагийн минь дурсамж
Балчирхан залуу наснаас чинь үлдсэн
Ягаахан тууз гарт минь ганцхан

Намайг шатаах илч илгээсэн
Чамайг харамсан үгүйлнэ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй

Sign Up for Our Newsletter