Сарантуяа, AM-C – Сар нар

Чиний нүд зүрхийг минь амрааж
Амаргүй бодлыг минь зовлонгүй жаргааж
Хар хүйтнийг үргээж
Амин зүрхийг минь аргаджээ
Би чамдаа бүхнээ өгөх гээд
Энэ биеэ хайрлахаа больсон
Амалсан амьдралаа авах гээд
Амин хайраа даанч мартаж дээ

Сар нарны доор
Сая сая оддын доор
Орчлон ертөнцийн хүслээ би гүйцээнэ
Сар нарны доор
Сая сая оддын доор
Хүслийн минь сүүлчийн зогсоол чи билээ

Одоо ч ганцаараа яваа
Чи над шиг хэн нэгнээр дутдаг уу
Дураараа бороо нь орох үеэр
Чи над шиг хүнгүй суудаг уу
Ахин дахин дурлахсан
Амар биш ээ
Сорвитой дурсамж сэдрээнэ
Чи намайг дурсах болгонд
Хайргүй хүний харцанд хуучирна

Сар нарны доор
Сая сая оддын доор
Орчлон ертөнцийн хүслээ би гүйцээнэ
Сар нарны доор
Сая сая оддын доор
Хүслийн минь сүүлчийн зогсоол чи билээ

Өөрийгөө бодоод чи миний төлөө их тэснэ
Тэсвэр алдах тусам нэг нэгнээ хүснэ
Хүслийн минь сүүлчийн зогсоол чи болохоор
Аргагүй ээ холдох аргагүй ээ

Сар нарны доор
Сая сая оддын доор
Орчлон ертөнцийн
хүслээ би гүйцээнэ
Сар нарны доор
Сая сая оддын доор
Хүслийн минь сүүлчийн зогсоол чи билээ

Sign Up for Our Newsletter