Эхлэл төгсгөл үгүй миний ганцаар үдсэн өдрүүд
Нулимсанд минь дарагдан арилна
Эцсээ хүртэл хичээвэл эргээд ирэх шагнал адил
Ринсэл болж хувираад эндээс замхарна
Эрэг даван хөвөх
Лянхуа цэцгийн дэлбээ
Эхлэл төгсгөл үгүй миний нулимсаа худалдсан өдрүүд
Дурсамжинд минь дарагдан арилна
Ингээд ч болов би зөвхөн хайрлагдахыг хүссэн юм сан
Энэ тийм хэцүү зүйл байсныг мэдсэнгүй
Элин халин нисмээр
Энэлэх зүрхний минь чимээ
Миний гэсэн бүхэн надаас явах нь үнэн
Алсарч холдох цаг хугацаа ч аажмаар элэгдэнэ
Анзаарч харахыг хүсвэл
Алс гэж найдаж хайсан бүхэн
Алхам бүрд минь байж, үргэлж
Ганцаардал гэж үгүй ертөнцөд хөл тавихыг хүсэхдээ
Гарцаагүй ирэх үнэний өөдөөс эгцэлж харахыг хичээв
Гарц нь үгүй энэ тойрогт ганцаар алхалсан, мөч бүхэнд
Ээрэх бодлыг сарниулж ээнэх наран өөдөөс мишээнэ
Эгэл жирийн байсан ч энэ орчлонд чи гэрэл гэгээ
Ирээдүйд ахин итгэ, магадгүй тэр үзэсгэлэнтэй
Миний гэсэн бүхэн надаас явах нь үнэн
Амьсгаа даран хүлээвч мөнх бус үргэлжилнэ
Анзаарч харахыг хүсвэл
Алс гэж найдаж хайсан бүхэн
Алхам бүрд минь байж, үргэлж
Эхлэл төгсгөл үгүй миний ганцаар үдсэн өдрүүд
Нулимсанд минь дарагдан арилна