Харанхуйд гэрэлтэх одод нэмж үзэгдээд
Анивчихдаа аргадах шиг
Нам гүм тэнгэрт туугдана
Манан дунд төөрөхдөө
Ууршин замхардаг
Үүр шөнийн гэгээ цацаран
Үүлэн цаагуур нуугдавч
Одод тэнгэртээ
Яаруулахгүйгээр хувь заяаг хүлээе
Алдаа бүхнээ ардаа үлдээе
Хайрлуулахгүйгээр хүн өөрөө дорой
Үлдсэн бүхэн үүр цайхыг хүлээнэ
Цаг урсан одохдоо
Цаашлуулан инээнэ
Ирээдүй минь ирээгүй байна
Их санасан газарт би
Хоромхон зуур ирээд
Буцахдаа юу үлдээв
Хоосонгүй хорогдохгүй
Холын хол замд гарсан
Одод тэнгэртээ
Яаруулахгүйгээр хувь заяаг хүлээе
Алдаа бүхнээ ардаа үлдээе
Хайрлуулахгүйгээр хүн өөрөө дорой
Үлдсэн бүхэн үүр цайхыг хүлээнэ
Одод тэнгэртээ
Яаруулахгүйгээр хувь заяаг хүлээе
Алдаа бүхнээ ардаа үлдээе
Хайрлуулахгүйгээр хүн өөрөө дорой
Үлдсэн бүхэн үүр цайхыг хүлээнэ
Үүр цайхыг хүлээнэ