Сонсоод сонсоод аялгуу тасрахгүй
Сар жилээр амьдрал асгарнаа
Өврөөсөө чамайгаа явуулж чадахгүй ээ
Өдрөөс өдөрт ямар ихээр санана вэ
Уйлаад уйлаад нулимс дуусахгүй ээ
Урсаад урсаад бороо дундрахгүй ээ
Урилгагүй хагацалд зүрх минь дасахгүй ээ
Учралт чамайгаа ямар ихээр санана вэ
Тэртээх алсад одсон чамайгаа
Тэврээс минь алдарсан хайртыгаа
Санан санан хайрласаар
Сэтгэлдээ зул болгон мөнхөлнө
Сэтгэлдээ зул болгон мөнхөлнө
Хаялаад хаялаад л цасан гоёхон
Хайрлан хайрлаад л хосууд учирна аа
Дассан чамайгаа сэтгэлдээ тээсээр
Даан чиг удаан ямар ихээр санана вэ
Тэртээх алсад одсон чамайгаа
Тэврээс минь алдарсан хайртыгаа
Санан санан хайрласаар
Сэтгэлдээ зул болгон мөнхөлнө
Тэртээх алсад одсон чамайгаа
Тэврээс минь алдарсан хайртыгаа
Санан санан хайрласаар
Сэтгэлдээ зул болгон мөнхөлнө
Сэтгэлдээ зул болгон мөнхөлнө