Мягмар (Guys) – Хангал нас

Хэнэггүй алхалсан залуу нас минь алс тэртээд холдон одоо юу
Хэрсүү сууж ухаан задраад наана цаанатай бодлууд урган гарлаа
Аавын хөвгүүдтэй уруудан өгсөн гүйлдэж өссөн буурал хотын саарал гудмаар
Атаман нэртэй дураараа өссөн бага насаа би эргэн дурсан саналаа
Аз жаргал хаа байдгийг мэдэх үү адтай одтой омог бардам
Аавын хөвгүүд тойрч гараагүй дайраад гарсан хангал залуу насаа эргэн нэг саналаа

Охидын хойноос халанцуу ганхаад
Огт үзээгүй хайранд би согтоод
Сартай шөнө нойргүй явснаа
Санан дуулах нь жаргал ч юм уу
Айлын охидыг дуулуулж уйлуулж дурлуулж өссөн
Арван наймтай бацаан явлаа
Аавтай ээжтэй би дуулах дууны дүүрэн мөртэй
Тэр насаа дурсан саналаа
Аз жаргал хаа байдгийг мэдэх үү адтай одтой омог бардам
Аавын хөвгүүд тойрч гараагүй дайраад гарсан хангал залуу насаа эргэн нэг саналаа

Хэнэггүй алхалсан залуу нас минь алс тэртээд холдон одоо юу
Хэрсүү сууж ухаан задраад наана цаанатай бодлууд урган гарлаа
Аавын хөвгүүдтэй уруудан өгсөн гүйлдэж өссөн буурал хотын саарал гудмаар
Атаман нэртэй дураараа өссөн бага насаа би эргэн дурсан саналаа
Аз жаргал хаа байдгийг мэдэх үү адтай одтой омог бардам
Аавын хөвгүүд тойрч гараагүй дайраад гарсан хангал залуу насаа эргэн нэг саналаа

Sign Up for Our Newsletter