Ургаа юу модны сүүдэрт нь тоглоод
Ургах нарыг жаргасныг мэдсэнгүй
Улбар шаргал янзага минь
Учралт ээжийгээ сая л нэг санаа юу
Монос юу модны сүүдэрт нь тоглоод
Мандах наран жаргасныг мэдсэнгүй
Улбар шаргал янзага минь
Учралт ээжийгээ сая л нэг санаа юу
Зэгстэй юу нуурын шүүдэрт нь тоглоод
Зэрэглээн дундаас ээжийгээ харуулдсан
Улбар шаргал янзага минь
Учралт ээжийгээ сая л нэг санаа юу
Эрээн цоохор янзага минь
Энэрэлт ээжийгээ сая л нэг санаа юу