Хонх – Алтан хавчаар

Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна аа

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан

Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ

Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хэрвээ чи над руу харах юм бол
Миний сэтгэл баясна аа

Sign Up for Our Newsletter