Big GEE, Алтанжаргал – Жудаг

Гунанхан гунанхан хар нь ээ
Гуяндаа дарсан тамгатай яа хө
Гуяндаа дарсан тамга нь ээ
Гурван номын үсэгтэй еэ хө

Жинхэнэ эр хүн би өргөнө эцгийн нэр хүндийг
Олон бэрх үе бий цаашаа сөрөх нь хэцүү тэр бүхнийг
Хэр гүнийг үзсэн хэрээр нэмнэ ухаанд мэргэнийг
Хийвэл хийнэ нэгээ нэг хэсэг зүтгэнэ тэгээс тэнд
Цээжээ дэлдэх биш ядаж хэлсэндээ хүрдэг байя
Чих нь дэлдийх биш ярих сэдвээс хол зөрдөг байя
Чимээгүй амар тайван эхэлснээ дуусгадаг байя
Хариугүй тус хийдэг байя эр хүний ёс гэдэг байя
Бусдыг төөлж явах юм
Тэгэж өөлж яах юм үгээ цөөлж ярих нь
Хүнийг шоолж яах юм ховоор хоол ч хийх юм
Бодол чанга хаа сайгүй дуугарч явахгүй
Амьдрал эр хүнийг нугалж чадахаас хугалж чадахгүй за

Тайган тайган хар нь ээ
Ташаандаа дарсан тамгатай яа хө
Ташаандаа дарсан тамга нь ээ
Таван номын үсэгтэй еэ хө

Хамхуул шиг хийсэхгүй хайрхан мэт ноён нуруу
Алдсан нь нэг гэх үү, оносон зүйл хоёр гурав
Тал нутаг сэтгэхүй таньж мэдэх соёлд сурав
Талархаж мэддэг хүн тийм учир бодол даруу
Авах зүйлээ ав харин хаяхыг нь хаяад яв!
Тэр нь лав ер нь зөв харахад байгаа байдал төв
Амьдрал эргэнэ тооцоогүй унасан ч босоод тоосоо гөв!
Юу өгөв? Сонс үг ав. Аль зүг вэ? Дагаад яв
Босоо хийморь даль жигүүр эр хүнээс бол салчихгүй!
Битгий бай чи шальчигануур хоосон үлдэв аль ч үгүй!
Тэр хаана нэг зан тэмцэх энэ зам
Тэснэ хэл ам амьдралын жам
Амьдрах ухаан анд нөхөд хам
Мууг нь тээршаана эрийн шийр заана!

Барьсан ташуур нь бяцархай бол
Баарим яргай мундаа юу даа хө
Багын тэр минь тоохгүй бол
Багын танил мундаа юу даа хө

Sign Up for Our Newsletter