Чимээгүй дэргэд чинь харан сууя би болох уу? Чамайгаа
Час хийсэн дурлалд шумбан согтъё хааяа чамтайгаа
Цээжний хойморт чамд өгсөн VIP байгаа
Цэнгэл торгож битгий надаас бариарай чи зайгаа
Залуухан бүсгүй намуухан алхана, аягүй аятайхан аяс аяс
Зүйргүй ааль нь зүггүй хүүг үггүйтүүлнэ, үес үес
Чи чихэр байсан бол чамаар шүдээ өвтгөхсөн
Чи чанга чимээ байсан бол чамайг чагнаад унтахсан
Гангарч болдоггүй ганган цагаан гантиг сувдан бэлзэг минь
Амсаж болдоггүй амины ганцхан амт нь дэндсэн амраг минь
Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг мартахын аргагүй кино шиг
Яасан янзын амьтан бэ? Яагаад заавал чи юм бэ?
Эе Девочка yeah ты моя сердечка
Ты как бабочка На мня сиди я как цветока
Эе Девочка yeah ты моя сердечка
Ты как бабочка На мня сиди я как цветока
Хав хар үзэг бэхээр
Хайрт минь гэж бичүүлэх гээд
Цав цагаахан төрөө юу?
Миний нандин энхрийхэн
Яая даа байз чамд үнсүүлж үзэх юмсан
Хав даръя байз хүнд үзүүлэхгүй юмсан
60 хүртэл чөлөөтэй 80 гэж санасан
Жаахан тэнэг миний чөлөө чамд дагаар орсон
Хэрвээ чамайг зүүдлэвэл сэрэхийг би лав хүсэхгүй
Хэмжээ дамжаа байдаг юм бол чамайг юутай ч жишихгүй
Идэр цээжинд багтаагүй ийм их хайрыг чамд өгье
Инээдэг гоё аялгуу минь чи ирээдүйг бэлэглэ, жархан жил
Гангарч болдоггүй ганган цагаан гантиг сувдан бэлзэг минь
Амсаж болдоггүй амины ганцхан амт нь дэндсэн амраг минь
Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг, мартахын аргагүй кино шиг