Gangbay, Vandebo – Gift

Чамайг би ямар үнээр сольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг зольж, өөрийнхөө бүх зүйлийг сольж
Чамайг би ямар үнээр зольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг сольж, өөрийнхөө бүх зүйлийг зольж

Ohh, Бүрхэг тэнгэр чи байгаа болохоор санаа тэнэгэр
Зөрүүд юм шиг аашилж байгаа чинь дэндүү тэнэгдүү
Уучлалт гэдэг үгийг хассан болохоор хэнэггүй
Хоёр зураас гэнэтийн бэлэг мөн
Би чамаар гангарна миний Баянаа
Sad, sex сайхан хүсэл дөнгөж саяхан
Гичий надад олон бий бүгдийг нь хаяна аа
Bon appetit амтагдана орон даяар

Улаа цоортол араас чинь гүйсээн, гүйсэн
Зулайгаа цоортол бодож хоносоон, хоносон
Булайгаа дэлгэж өвдөг сөхөрсөөн, цөхөрсөөн
Хариуд нь одоо би нөхөр чинь, дэргэд чинь ahh
Дуулсан дууны гарчиг бүр хонгор минь зөвхөн чамд ahh
Хацарт нэвчих нулимсийг чинь арчаагүйг минь өршөө ahh
Туулсан жил минь 6, цаашаа түүх бичилцэх 60 бий ahh
Нээсэн сэтгэлээ бүү түгж, итгэж байж л жаргая ahh

Чамайг би ямар их үнээр сольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг зольж, өөрийнхөө бүх зүйлийг зольж
Чамайг би ямар их үнээр зольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг зольж, өөрийнхөө бүх зүйлийг зольж

Чамайг би ямар их хүнээс сонсож явна даа
Удаан холбогдсонгүй сайн уу би ч тайван даа
Манай гэр хуучиндаа эргээд байсандаа, Зайсандаа
Хийц ч үгүй шөнөөр хүмүүс гайхна даа гайхна даа
Заримдаа өрөвдөлтэй заримдаа би байдаг
Пянз тоглуулагч summertime sadness lana
Зодоонд цохидоггүй taekwondo яана аа
Нөхцөл байдалдаа тааруулаад согтуу ганц story шаана аа

Чамайг би ямар их үнээр зольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг больж, өөрийнхөө бүх зүйлийг больж
Чамайг би ямар их үнээр зольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг больж, өөрийнхөө бүх зүйлийг зольж

Хатагтай оюунлаг бүсгүй танд, хадагтай бушуухан очих юмсан
Хахаж цацатлаа дурласан чамд хагацахын жаргал амсуулахсан
Алган дээр тогтсон ус чи
Атгахад завсраар урсаж байна
Амьсгалахад бөгчим амьдралд
Амсаж амжаагүй уруулыг чинь

Чамайг би ямар их үнээр сольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг зольж, өөрийнхөө бүх зүйлийг сольж
Чамайг би ямар их үнээр зольж авав даа
Өөрийнхөө бүх зүйлийг зольж, өөрийнхөө бүх зүйлийг сольж

ГЭНЭТИЙН БЭЛЭГ МӨН!

Sign Up for Our Newsletter