Gangbay – Харанга

Чиний нүдэнд би хүйтэн харагдаад
Эсвэл чамайг арай дутуухан аргадаад
Эсвэл чиний арга чарга чинь барагдаад
Бидний хамтын ирээдүй харанхуй харагдаад байна уу

Энэ борооны доор хамтдаа шүхэргүй гүйе
Эргэлзээгээ энэ бороонд угаая
Энэ хайранд минь итгэ энэ удаа
Үнэн гэвэл ийм л байна
Нүд рүү минь хардаа юу нь хиймэл байна
Эхэндээ л хайртай гэж хэлсэн
Миний сэтгэл дандаа тийм л байна

Тээглүүлж хэлсэн тэр хатуу үгсээ
Чинийхээ амнаас би өөрөө нэг сонсвол
Тэсч тэвчээд өдий хүрэхгүй дээ
Намайгаа уучил хайрт минь аргагүй дээ

Чамтай чамгүй би дэлхий эргэвч
Чамгүй бол би доод тивийн иргэн
Чиний тухай бодол толгойд эргэнэ
Чиний байхгүй өдөр бүхэн балгаад эхлэнэ
Уйлаад яахав дээ би чамаас уйдаагүй нь үнэн
Туулаад гарах л жамтай давааг дуулаад үдье дээ
Туулын урсгал шиг уяхан аашийг нь ууна
Зулын гэрэл шиг гэнэн итгэлийг нь дальдчаахгүй юмсан

Дэргэдээс чинь холдохгүй би
Чамаас юу ч горьдохгүй
Хэрэв чи минь хүсээд байвал чамд би ойртохгүй
Шаардлагагүй зүйлийн төлөө шаналаад хэрэггүй
Шархтай зүрхийг минь чамлаад хэрэггүй дээ
Энэ хувь тавилангаас би хайр харамлаад
Хаа хүрэх вэ
Хаа ч хүрэхгүй ээ

Сэтгэлээ би дахиад сэмлүүлэхгүй үхэхсэн
Сэтгэл юм хойно сэмрэх нь жам гэхдээ л хүсэхгүй ээ
Сүүлийн үг чинь сүнсийг минь сэт татаад нисчихсэн
Сэрэхийг хүсдэггүй өглөөнийхөө тоог нэмчихсэн

Сүнсийг минь чинь сороод, сороод
Чамгүй бодлын шорон, шорон
Чамгүй тэнгэр бараан, бараан
Цаг хугацааг би хараана, хараана
Үгээр би үйл хийж, гэсэн ч эргээд ирвэл гэж
Бодлоо би нэрэн, талх мэт хайрыг харх мэт мэрнэ
Эргээд чи над дээр ирнэ, ирнэ
Заавал ирнэ

Энэ борооны доор хамтдаа шүхэргүй гүйе
Эргэлзээгээ энэ бороонд угаая
Энэ хайранд минь итгэ энэ удаа
Үнэн гэвэл ийм л байна
Нүд рүү минь хардаа юу нь хиймэл байна
Эхэндээ л хайртай гэж хэлсэн
Миний сэтгэл дандаа тийм л байна

Энэ хувь тавилангаас би хайр харамлаад
Хаа хүрэх вэ
Хаа ч хүрэхгүй ээ

Sign Up for Our Newsletter