Чи үгүй бол чийдэнгүй би энэ харанхуй хорвоод
Ahh ahh ahh, ha ahha
Өнөөдөр маргааш нөгөөдөр энэ өдөр бүхэн адилхан
Ahh ahh ahh, ha ahha
Чи үгүй бол чийдэнгүй би энэ харанхуй хорвоод
Ahh ahh ahh, ha ahha
Ahh ahh ahh, ha ahha
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Чи жигүүргүй байсан ч дүүлнэ миний бодлын тэнгэрт
Чи дэлбээгүй байсан ч ургана миний цээжний энгэрт
Би ч бас чиний зүүдийг идсэн зүгээргүй л хангарьд
Нислэг дуусаад нэг мөсөн үлдье сэтгэлийн чинь ангарт
Бэлүү чулуу билээ хоёулаа
Нэгнээ мартвал нөгөө хутга иргүй
Чи сонсдоо миний чамд хайртай гэх юм
Авиа бүхний утга хиргүй
Холдоно молдоно гэдэг мэс шиг үгээр
Цээж рүү минь бүү хатга эвгүй
Хэдий чамд хайрай ч орно зай минь хаачих вэ
Уучлаарай миний утас маргааш завгүй
Энүүгээр дүүрэн энгэрийн чинь үнэр
Эвтэйхэн мартахыг хүсэж байна үнэн
Элэг минь хатуураад, хачин их хайртай юм аа
Эргээд ирвэл яах вэ гэх итгэлээ би яалтай
Би үнэнг хэлнэ, чи үүнийг мэднэ
Би үүрээр сэрээд, үдшийг хүлээж нулимс цуглуулж нарнаас зугтаана
Би үнэнг хэлнэ, чи үүнийг мэднэ
Би үүрээр сэрээд, үдшийг хүлээж нулимс цуглуулж нарнаас зугтаана
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Тамхиа асааж үлээнэ ээ
Тайван 5 минут хүлээнэ ээ
Би өөрийгөө танихгүй нь ээ
Сайн байна уу, та хэн юм бэ
Дахиад асаагаад үлээе дээ
Дандаа ийм байгаад байх нь ч юу юм бэ
Би дурласан шигээ мартаж чадна
Дуугаар өөрийгөө аргадаж мэднэ ээ
Цэцэг бүрийг цэглэсэн би Намар юмаа
Цэв хүйтэн байх нь шарxлахаас Амар юмаа
Тэд хэлнэ хүн мөн юмуу даа, чи минь Аймар юмаа
Надаас хайр үнэртэхгүй ээ чимх хамар амаа
Titanic – aa сөнөөчихсөн J.Cameron байна
Танай тэнгисийн эрэг дээр одоо ямар хүн байна
Нэгэнт төгсчихсөн одоо тэгээд ТОМООР юм байна
Гэхдээ гудсанд минь нэг Memory байна
Хаврын тэнгэр шиг аашны чинь
Хаана нь шургаж бүлээцэх вэ
Хад асга шиг үгсийн чинь
Хаана нь нөмөрлөж дулаацах вэ
Харж л байвал болчих юм шиг
Хайр асгарсан нүднээс чинь
Хагацах юм бол хүрэн зүрх минь
Хорсоод унана хүний үр минь
Чиний уруулыг надаас өөр хүн үнсэхэд
Миний сэтгэлийг чамаас өөр хүн хазах байх
Өөр хүний өмнө би өсгийгөө өргөхөд
Бүүр түүрхэн чиний дурсамж бүр мөсөн арилна аа
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Чи үгүй бол чийдэнгүй би энэ харанхуй хорвоод
Ahh ahh ahh, ha ahha
Өнөөдөр маргааш нөгөөдөр энэ өдөр бүхэн адилхан
Ahh ahh ahh, ha ahha
Чи үгүй бол чийдэнгүй би энэ харанхуй хорвоод
Ahh ahh ahh, ha ahha
Ahh ahh ahh, ha ahha
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу
Тийн чи минийх зөвхөн
Тийн чи миний зөв хүн
Тийн чи миний зүрхэнд
Гинж хийгээд зүүх юм уу